Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хариуцлагатай сонголт хийхийн тулд нэр дэвшигчдээ судлаарай

Ангилал
Мэдээллийн боловсрол
Хэзээ
2020/10/13
Унших
7 минут 17 секунд

​​Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооноос радиогийн өглөөний эфирийг эхлүүлэхээр унадаг дугуйгаа жийн яаран яваа 27 настай энэ залууг Хуягаа гэдэг. МҮОНР-гийн эфир өглөөний 06:00 цагт эхэлдэг тул түүний өглөө бүр 05:00 цагт хувийн бэлтгэлээ хангаад гэрээсээ гарахаас эхэлдэг. ​Түүнтэй ярилцахад “Би ер нь л эрт босдог, идэвхтэй хүүхэд байсан л даа. Сонгуульдаа ч идэвхтэй оролцдог байлаа. 2012 оноос эхлээд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан. Гэхдээ Орон нутгийн сонгууль өгч байгаагүй” хэмээн бага зэрэг харамссан байдалтай хэлж байв.

“Өмнө нь УИХ-ын 76 гишүүн л энэ асуудлуудыг шийддэг гэж боддог байлаа. Одоо харин хэн шийдвэрлэдгийг нь мэддэг болсон учир ИТХ-ын сонгуульд маш хариуцлагатай хандаж байгаа. Гэрээ засаад төрөө зас гэдэг биз дээ" 

Тэрбээр сонгуульд идэвхтэй оролцдог ч яагаад өнөөг хүртэл түүний амьдардаг хот дугуйн зориулалтын замгүй, спортын талбайгүй байсаар байгааг гайхдаг байж. Түүний эргэн тойрныхон, бусад хүмүүс ч тэр амьдрал дээр, сошиалд авто болон унадаг дугуйн, явган хүний зам хэрэгтэй шаардлагатай байна гэж ярьдаг. 

Тэгсэн атал яагаад одоо хүртэл энэ асуудлуудыг шийдэгдэхгүй байна гэсэн бодол Хуягаагийн толгойд сүүлийн жилүүдэд эргэлдэх болжээ. 

Гэтэл яг бидний амьдрах орчны асуудлуудыг шийддэг эрх бүхий газар нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) байсныг ойлгож эхэлсэн байна. 

Тэрбээр энэ тухайгаа “Өмнө нь УИХ-ын 76 гишүүн л энэ асуудлуудыг шийддэг гэж боддог байлаа. Одоо харин хэн шийдвэрлэдгийг нь мэддэг болсон учир ИТХ-ын сонгуульд маш хариуцлагатай хандаж байгаа. Гэрээ засаад төрөө зас гэдэг биздээ (Инээв)” гэв.

ХУЯГАА 10 САРЫН 15-НД ГЭРЭЭ ЗАСАХЫН ТУЛД НЭР ДЭВШИГЧДИЙГ СУДЛАВ

Хуягаа “гэр” гэдгийг их олон хүмүүс үүднээс хоймор хүртэлх зай гэж бодсоор байгаад эмзэглэж явдгаа хэлсэн юм. Мөн “Гэр гэдэгт гэрийн гаднах орц, тоглоомын талбай, зам, ногоон байгууламж, хөршүүд бүгд ордог гэж боддог болсон. Тэгэхээр гэрээ засаад төрөө зас гэдэг чинь ИТХ-ын сонгуульдаа хариуцлагатай оролц гэсэн үг. Сонгуульд хариуцлагатай оролцоно гэдэг нэр дэвшигчдээ судлахаас эхэлнэ шүү дээ” гэлээ. ​​

​​Иймээс 10 сарын 15-нд гэрээ засахын тулд тэрбээр ИТХ-ын нэр дэвшигчдийг судлахаар хэд хэдэн сайтаар зочилж, өөрийн тойрогт нэр дэвшиж буй мэдээллийг хаанаас авч болох талаар Сонгуулийн ерөнхий хорооны 51-263602 утсаар лавлахад,

"Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг тухайн шатных нь буюу бүртгэсэн сонгуулийн хороо нийтэд мэдээлэх үүрэгтэй. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн нэрсийг тус дүүргийн сонгуулийн хороо зарлана. Ингэхдээ сонгуулийн хорооныхоо веб сайт, сошиал хаяг болон орон нутгийнхаа сонин, сэтгүүл гэх мэт хэрэгслээр нийтэд зарладаг” гэжээ.

Мөн 2016 оноос эхлэн сонгуулийн саналын хуудасны загварыг интернэтэд байршуулдаг болсон. Сонгогч аймаг дүүрэг, сум хороогоо сонгоод саналын хуудасныхаа загварыг харах боломжтой. Уг саналын хуудаснаас өөрийн санал өгөх хороонд нам, эвслээс болон бие даан хэдэн хүн нэр дэвшиж байгааг харах боломжтой.

Саналын хуудасны загвар Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны www.gec.gov.mn сайтад есдүгээр сарын 30-наас хойш буюу нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсны дараа байрших аж.

ХУЯГАА НЭР ДЭВШИГЧИД ТОДРОХООР ДЭЛГЭРҮҮЛЖ СУДЛАХДАА БЭЛДЭВ

Хуягаа орон нутгийн сонгуулийн талаарх мэдээлэл авах боломжтой өөр нэг сайт судаллаа. Энэ нь “Гэр” иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төвийн үүсгэн байгуулагч, иргэний нийгмийн зүтгэгч Гонгорын Батдорж агсан санаачлан, Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр бүтээсэнwww.opendatalab.mn төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэгтгэсэн хайлтын систем юм. 

​Дашрамд дуулгахад, www.opendatalab.mn хайлтын системд сонгууль цэснээс гадна төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг, төрийн худалдан авах ажиллагааны мэдээлэл, уул уурхайн лиценз эзэмшигчийн мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл бий. 
ХУЯГАА ХАШИР СОНГОГЧ УЧИР СУДЛААЧТАЙ УУЛЗЛАА

ХУЯГАА ХУУЛИА СУДАЛДАГ СОНГОГЧ

Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-аас баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 5 дугаар зүйл, 5.1, 5.2, 5.3, 5.4-т заасан байдаг. (Уншигч та энд дарж үзнэ үү)
Мөн Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл “Сонгогчдын боловсрол төв”-тэй холбогдож дараах мэдээллийг авсан байна.

ХУЯГАА ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ

“ИТХ-ын сонгууль хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль болдог. Иймд сонгогч нарт нэгдсэн байдлаар мэдээлэл өгөхөд хүндрэлтэй тул  Сонгох өдөр (https://www.facebook.com/SONGOH.UDUR) фэйсбүүк хуудсаараа дэмжуулж нэр дэвшигчдээ хэрхэн судлах талаар видео контентууд байршуулж байгаа гэнэ. Тиймээс сонгогчид дээрх фэйсбүүк хуудсанд нэгдэж, мэдээлэл авах боломжтой” гэжээ. ​ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай (Энд дарж үзнэ үү)

​Хуульд зааснаар сурталчилгаагаа хийх бөгөөд хууль зөрчсөн тохиолдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар https://afccp.gov.mn -ын 115 утсанд хандаж, гомдол, мэдээллээ хүргүүлэх боломжтой.
​Хуягаа чөлөөт цагаа өнгөрүүлж, тоглож байхдаа дахин бэртэл гэмдэл авах эрсдэл тулгархаас зайлсхийх, бусад хүүхэд залуусын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангуулахын тулд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн нэр дэвшигчдийг нам, эвсэл үл хамааран хариуцлагатай судалж, сонгуульдаа заавал оролцоно гэдгээ хэлж байв.


​​Түүнчлэн Хуягаа хариуцлагатай сонголт хийхийн тулд бяцхан Чеклист(checklist) бүтээснээ хуваалцсан юм. Сонгогч та ч мөн уг чеклистийг хэвлэж аваад ашиглаарай.

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: