Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кубын үндэсний баярын арга хэмжээ болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Бүгд Найрамдах Куба Улсын Үндэсний баярын өдөр, Хувьсгал ялсны 61 жилийн ойг тохиолдуулан 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр БНКУ-ын Элчин сайдын яамнаас баярын арга хэмжээ зохион байгуулав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо нар уг арга хэмжээг нээж үг хэлэв. Тэд хэлсэн үгэндээ энэ онд тохиож буй Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрүүл мэнд, биотехнологи, боловсрол, соёл, спортын болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэсэн.

Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын Парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, БНКУ-д Элчин сайдаар ажиллаж байсан ахмад дипломатууд оролцов.

Сингапур улсын
Сингапур улсын "Темасек" олон улсын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.