Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фото сурвалжилга: Шинэхэн спорт цогцолбор ба иргэд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
18 минут 41 секунд

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон улсын стандарт хангасан биеийн тамирын болон хөлбөмбөгийн шинэ талбай өнгөрсөн 6 дугаар сард ашиглалтад орсон. Өнгөрсөн хугацаанд хөл бөмбөгийн талбай болон бусад тоглоомын талбай дээр иргэд спортоор хичээллэж байсан бол олон улсын стандартад нийцсэн гүйлтийн зам тун удахгүй ашиглалтад орох гэж байна. Энэхүү талбай дээр тоглож буй хүүхэд багачууд, залуусын спортоор хичээллэж буй байдлыг сурвалжиллаа.

Хилчдийн бахархал” клубын захирал, талбайн зохион байгуулагч: Д.Баатархүү

-Энэ талбай бол ОХУ-ын цэргийн анги энд байх үед анх байгуулагдсан. 30, 40 жилийн өмнө анх шороон талбай байхад нь би энд тоглож байсан хүн л дээ. Тэгэхээр энэ талбайг сэргээн засахын өмнөхөн архичид, тамхичид цугладаг тэнүүлчид орогнодог ийм талбай болж хувираад байсан.

Энэ талбайг Улаанбаатар хотын захирагч болон түүний ажлын албаныхан засч янзлан өнөөдрийн энэ төрхөндөө ороод байна. Манай талбай дээр тамирчид бэлтгэл сургуулилт хийх, иргэд биеийн тамираар хичээллэх, өөрсдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд их ашиг тустай талбай боллоо хэмээн би баярлаж байгаа юм.

Ахмад тамирчид бид энэхүү талбайн засварын үйл ажиллагааг дэмжин залуустай хамтран хогийг нь цэвэрлэн, сэтгэл санаагаар ч мөн дэмжиж явсаар энд хүрч байгаа юм. Зөвхөн нийслэлийн иргэд гэлтгүй аль ч аймгийн хүн, гадаад хүн ч байлаа гэсэн ирээд хичээллэх бүрэн бололцоотой.

ОУ-ын стандартад нийцсэн гүйлтийн зам, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайтай. Мөн хүүхдийн тоглоомын талбай, ариун цэврийн өрөө гээд энэ бүхэн иргэдийнхээ төлөө санаа тавьсан сайхан бүтээл боллоо гэж би хувьдаа ихэд баярлаж байгаа.

Зургийн тайлбар: “Хилчдийн бахархал” клубын захирал, талбайн зохион байгуулагч Д.Баатархүү. Улаанбаатар хот. 10-р сарын 15.гэрэл зургийг Б.Амарбаясгалан

-Спортоор хичээллэхээр ирж буй иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Манай талбайн дотоод журам байгаа. Хүйтний улиралд өглөө 7:00-аас орой 23:00 хүртэл ажиллана. Энэ хооронд ажлынхаа бус цагаар ирэн аль ч төрлийн спортоор хичээллэх боломжтой. Мөн биднээс хичээллэж буй спортынхоо талаар заавар, зөвлөмж авах боломжтой.

-Хүйтний улиралд гэлээ. Өвөл ч мөн ажиллах нь байна. Тийм үү?

-Тийм. Өвөл энд ирж хөлбөмбөгөөр хичээллэж болно. Мөн цанын зам тавигдана. Иргэдэд цанаар хичээллэх сургалт орно.

-Талбай дээр ирж үйлчлүүлж байгаа иргэддээ анхааруулах зүйл бий юу?

-Байна. Талбай нээгдсэнээс хойш гурван сар гаруй хугацаанд ажиллаж байна. Оршин суугчдын зүгээс хүйтэн цэвдэг хандаж байгаа тохиолдлууд байна. Талбайн хажуугийн хоёр байрны оршин суугчид сүүжний ясаа цонхоор хаяж тэр нь талбай руу орж ирж байна. 42 ширхэг сүүжний яс түүсэн. Хүнд хэлэхэд эвгүй мэт боловч үүнийг ярихаас өөр арга алга. Архиа уугаад шилээ хаяж байна. Хогоо хаяаад гараад явдаг хүмүүс байна. Хүүхдийн талбай дээр том хүн дүүжлэгдээд тоглож байна гэх мэтчилэн зөрчлүүд гарч байна.

-Танд иргэддээ зориулан нэмж хэлэх зүйл байна уу?

-Эцэст нь хэлэхэд энэ сайхан талбай дээр иргэд маань ирэн биеэ чийрэгжүүлж, зав чөлөөт цагаа боловсон өнгөрөөж, архи тамхинаас аль болох хол яваарай гэж хүсмээр байна. Энэ талбай бол архигүй, тамхигүй орчин. Тэгэхээр энд ирж хичээллээрээ гэж урьж байна. Та бүхэнд нээлттэй. Хамгийн гол нь хайрлаж хандаарай л гэж хэлмээр байна.

Иргэн Ж.Ариунболд:

-Намайг Ариуболд гэдэг. Би 37 настай. Улаанбаатар хотын уугуул. Гэр маань Сансарын тойргийн энд байдаг. Энэ талбайг би хуучин шороон талбай байхаас нь мэднэ. Бага байхдаа энд тоглодог байсан. Талбайг ингээд шинэчлээд орчин үеийн спорт цогцолбор маягаар шинэчлэн тохижуулсанд их баяртай байгаа. Шинэ талбай учраас тоглож наадан спортоор хичээллэхэд ихэд тааламжтай байна. Хөл бөмбөгийн талбайн зүлэг болоод бусад зүйлсийг стандартын дагуу мэргэжлийн хүмүүс хийсэн гэж ойлгож байгаа. Гэр ойрхон болохоор хааяа нэг хажуугаар зөрөхдөө бүтээн байгуулалтынх нь ажлыг ажиглаж л байсан.

Зургийн тайлбар: Иргэн Ж.Ариунболд. Улаанбаатар хот. 10-р сарын 15.гэрэл зургийг Б.Амарбаясгалан

Иргэн н.Цэвэгжав

-Намайг Цэвэгжав гэдэг. Би Улаанбаатар хотын иргэн. Хөл бөмбөгийн хотын аваргын тэмцээн болох гээд бид багаараа энд бэлтгэл хийхээр ирсэн байна. Сайхан талбай байна. Биднийг бага байхад ийм талбай байгаагүй. Шороон талбайнууд л байсан. Хүүхдүүд дурандаа л шороон дээр тоглодог байлаа шүү дээ. Одоо бол харьцангуй сайхан болж. Дүүрэг болгон, бараг сургууль болгон гадаа талбайтай болсон байна. Стандартын дагуу хөлбөмбөгийн талбай, тойроод гүйлтийн замтай болсон байна. Энд их баяртай байна.

-Гэр тань ойрхон уу?

Хол л доо. Зориод ирж байна гэж ойлгож болно.

Б.Амарбаясгалан

www.ubn.mn

 

Нийтийн эзэмшлийн ариун цэврийн өрөө
Нийтийн эзэмшлийн ариун цэврийн өрөө

Бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай
Бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай

Талбайн теннисийн талбай
Талбайн теннисийн талбай

Сагсан бөмбөгийн талбай
Сагсан бөмбөгийн талбай

Тэмцээний өмнөх бэлтгэл хийж буй албан байгууллагын ажилчид
Тэмцээний өмнөх бэлтгэл хийж буй албан байгууллагын ажилчид

Хүүхэд багачууд, насанд хүрэгчид гэлгүй хамтран тоглож буй нь
Хүүхэд багачууд, насанд хүрэгчид гэлгүй хамтран тоглож буй нь

1155 ам метр явган хүний зам
1155 ам метр явган хүний зам

880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай
880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай

3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам
3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам

Хөл бөмбөгийн талбайн хэмжээ 5500 ам метр
Хөл бөмбөгийн талбайн хэмжээ 5500 ам метр

Баянзүрх дүүргийн 4-р хороо, 200-р байрны зүүн талд баригдсан цэцэрлэгт хүрээлэн, спорт тоглоомын талбай
Баянзүрх дүүргийн 4-р хороо, 200-р байрны зүүн талд баригдсан цэцэрлэгт хүрээлэн, спорт тоглоомын талбай

ОХУ коронавирусний хоёр дахь вакцинаа бүртгэсэн гэдгээ мэдэгдлээ
ОХУ коронавирусний хоёр дахь вакцинаа бүртгэсэн гэдгээ мэдэгдлээ
 
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.