Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Нэг тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илрэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Эрүүл мэндийн яам ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.10.23/  хийлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

Сүүлийн хоёр өдөр нийт 1053 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 35 настай эрэгтэйг ХӨСҮТ-д эмчилж байна.

  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 хүний шинжилгээ,
  • Аравдугаар  сарын 9-нд Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчдийн  давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 20-нд  Замын-Үүд боомтоор орж ирсэн 67 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 22-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 74 хүний шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
  • Сайн дурын шинжилгээнд хамрагдсан 85 хүний шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 24 хүний давтан шинжилгээ,
  • Ачаа тээврийн 59 жолоочийн шинжилгээнд тус, тус халдвар илрээгүй.

Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 328 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д  16 хүн эмчлүүлж байна. 12 хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 39 хүн ажиглалтад байна.

Татварын орлого 19.2 хувиар буурчээ
Татварын орлого 19.2 хувиар буурчээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.