Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Facelook: MMA-ийн босоо аварга Хабибын тухай сонирхолтой фактууд

Ангилал
Facelook
Огноо
Унших
3 минут 37 секунд

Хэдхэн хоногийн өмнө зодог тайлж буйгаа зарласан MMA-ийн 29-0 үзүүлэлттэй босоо аварга Хабиб Нурмагомедовыг бид энэ удаагийн Facelook-ээрээ онцоллоо.

Хабиб Абдулманапович Нурмагомедов 1988 оны 9-р сарын 20-ны өдөр Зөвлөлт Холбоот Улсын автономит бүгд найрамдах улс байсан Дагестаны АССР-ийн Цумадинскийн дүүргийн Силди тосгонд төржээ. Түүний тулааны урлагийг сонирхох болсон нь биеийн тамирын зааланд бэлтгэл хийж буй оюутнуудыг харж өссөнтэй холбоотой гэдэг.

Хабиб зургаан настайгаасаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд түүнийг Дагестаны жудо, байлдааны самбо бөхийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг болох түүний аав Абдулманап Нурмагомедов дасгалжуулж байжээ. Түүгээр зогсохгүй түүний өвөө Магомед ч мөн чөлөөт бөхөөр хичээллэдэг байжээ.

Өсвөр насандаа Хабиб жудо, байлдааны самбо, панкратион, грэпплинг, грек-римийн барилдаан, тулааны урлагт (ОХУ-д түгээмэл байдаг) амжилтад хүрсэн. Түүний аавын хэлснээр эдгээр спортуудын талаарх мэдлэг нь Хабибын ММА-д амжилтанд хүргэх түлхүүр болсон бөгөөд түүнийг өрсөлдөгчдөөс нь илүү уян хатан болгодог хэмээжээ.

Хабиб багаасаа л хөлбөмбөгийн хорхойтон байжээ(1994 оны дэлхийн аваргаас хойш үзэж эхэлсэн). Өвдөгөө гэмтээхээс өмнө өөрийн биеэр мөн тоглох ч дуртай байжээ.
Түүний дуртай баг бол Анжи Махачкала юм. Хабиб Реал Мадридын хөгжөөн дэмжигч бөгөөд дэлхийн хамгийн алдартай тоглогчдын нэг Криштиану Роналдутай сайн найзууд аж.

Хабиб алкохолоос ангид нэгэн юм. Спортын замналдаа нэг ч удаа архи амсаж байгаагүй аж. Мөн тэрээр лалын шашинтан бөгөөд Рамадан сард хэзээ ч тулаан хийдэггүй. Рамада сарын үеэр мацаг барьдаг бөгөөд зөвхөн орой, шөнийн цагаар л бэлтгэл хийдэг.

Хабиб MMA-ийн бүх цаг үеийн шилдэг тулаанчдын нэг Орос гаралтай Федор Емельяненкогийн үнэнч фен юм. Тэд анх 2004 онд Махачкалад болсон "Дагестаны Опен" тэмцээний самбо бөхийн тэмцээнд танилцаж байжээ. Түүнээс хойш Хабиб Федорын карьерыг дагаж, түүний ММА-ийн бүх тулааныг үзсэн. Ярилцлагынхаа нэгэнд Хабиб Федор бол миний ММА-г яагаад хайрладаг, яагаад Олимпийн спорт бус ММА-г сонгох болсон шалтгаан гэж хэлжээ.

Хабибын аав Абдулманап Нурмагомедов хэдэн жилийн өмнө хүүгээ 32 нас хүртлээ энэхүү спортоор хичээллэх болно хэмээн хэлж байжээ. Аавынхаа хэлсний дагуу тэрээр зодог тайлах шийдвэрээ гэнэтийн байдлаар гаргасан бөгөөд тэрээр одоо 32 настай.

Хабиб бол Instagram дахь хамгийн алдартай Оросын тамирчин юм. Одоогийн байдлаар(2020.10.27) тэрээр Instagram дээр 24.7 сая гаруй дагагчтай болжээ.

Хабибын тулааны хоорондох жин нь 90 фунт орчим байдаг. Хабиб жингээ их хэмжээгээр хасдаг гэдгээрээ алдартай бөгөөд хөнгөн жинд 155 фунт жинд тулалддаг боловч жинлүүлсний дараа дээр нь 15 фунт жин нэмдэг. Зарим нь үүнийг хууран мэхлэлт гэж үздэг боловч энэ нь дүрэмд харшилдаггүй.

Б.Амарбаясгалан

www.ubn.mn

Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сарын нэгнээс 100 хувь хөнгөлнө
Гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сарын нэгнээс 100 хувь хөнгөлнө
 
Д.Ганбат: Олон мянган малтай УИХ-ын гишүүд чинь бас хөнгөлөлттэй зээл туух уу
Д.Ганбат: Олон мянган малтай УИХ-ын гишүүд чинь бас хөнгөлөлттэй зээл туух уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.