Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гол шагналыг авсны дараа ялсанд тооцно - тэр нь ХҮҮХЭД“ гэж хандаж болохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 7 секунд

Зургийн тайлбар: Манай улсад 2015 онд 3873, 2016 онд 4003, 2017 онд 3945, 2018 онд 4201 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ нь өдөрт дунджаар 10 гэр бүл салж байгаа гэсэн үг юм. Зургийн эх сурвалж: Onedio.com

Гэрлэлтээ цуцлуулахад эхнэр нөхөр хоёр зүгээр л хоёр тийшээ болох нь хангалтгүй байх нь олонтаа. Салсан хосууд үр хүүхэддээ хэрхэн хандах, яаж ойлгуулах, хэн нь авах, хэрхэн тэжээж өсгөх гэх мэтийн олон асуудлыг хамтран ухаалгаар ярилцаж, харилцан зөвшилцөж, зарим зүйл дээр буулт хийж, маш нухацтай бодож шийдвэрлэх хэрэгтэй болдог.

Түүнээс биш хэн хэнийгээ ялахын тулд хүүхдийг "зэвсэг" болгож огт болохгүй. Энэ бол тоглоомонд байдаг шиг "гол шагналыг авсны дараа ялсанд тооцно - тэр нь Хүүхэд" гэсэн зарчмаар асуудалд хандах нь хүүхдийг болон өөрсдийгөө ирээдүйн хүнд хэцүү байдалд оруулах урьдчилсан нөхцлийг бий болгодог.

Биеэ хаана ч зөв авч явнаа гэдэг бол ямар ч нөхцөлд биеэ зохих ёсоор авч явж, зохистой загнана аа л гэсэн үг мөн биз дээ. Юуны өмнө эцэг, эх гэдгээ санаж, хүүхдээ "солилцооны хэрэгсэл" мэт авч үзэх хэрэггүй. 

Эцэг, эхчүүд ихэвчлэн дараах алдааг гаргадаг. Үүнд:

1 дэх алдаа: Гэр бүл салсныг хүүхдэдээ хэлээгүй. Гэр бүл салсныг мэдэх юм бол хүү нь сэтгэл зүйн хүнд гэмтэл авах байх гэж тэд айдаг. Үүнийг хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан эвтэйхнээр ойлгуулах нь зөв юм. Ингэхгүй бол хүүхэд удаан хугацаанд учрыг ойлгохгүй үндэслэлгүй хүлээж бэтгэрэх, учир шалтгааныг олох гэж бяцхан оюун ухаандаа хүнд депресст орно.

2 дахь алдаа: Тэр хүүдээ /охиндоо/ эцгийнх нь /эхийнх нь/ тухай бүх үнэнийг яриагүй.  Насанд хүрсэн хүн хүртэл ямар нэг зүйлийн талаар бүрэн бус мэдээлэлтэй бол эндүү ташаа ойлголт авна. Хүүхдийн тухайд яриад ч хэрэггүй. Түүний хувьд эцэг, эхийнх нь, ялангуяа маргашгүй нэр хүндтэй аавынх нь /эсвэл ээжийнх нь/ хэлсэн болгон үнэн байдаг тул бодит үнэнийг мэдэхгүй байдаг. Үүнээс болж өөрийгөө "буруутан" болгож ялладаг.

3 дахь алдаа: Орхигдож хоцорсон нь өөрийнхөө ертөнцийг ганц хүнийх болгон хязгаарладаг. Өөрийгөө бүхэлд нь хүүхдийнхээ ертөнц болгоно. Хүүхдээ өөрийнх нь сонирхлоор амьдарч, бүх чөлөөт цагаа хамт өнгөрүүлээсэй гэж хүснэ. Тэгэх юм бол сэтгэл нь хангалуун байна. Азаар нэг мөчид алдаа гаргаж буйгаа ойлгох хүртлээ өөр юм бодохгүй явна. Хүүхдээ өнчрүүлсэн шалтгааныг өөрөөсөө эсвэл хамтрагчаасаа хайж, олсныгоо буруутнаар тодруулж, эзэнгүй орон зайг нь материаллаг хангамжаар нөхөхийн төлөө амьдардаг.

Гэтэл энэ бүхэн сайнаар төгсдөггүй. Учир нь ямар ч материаллаг хангамж сэтгэл зүйн хэрэгцээг нөхөх боломжгүй юм.

Тэгвэл яах хэрэгтэй вэ?

Өөрчлөгдөх хэрэгтэй. Хүнд хэцүү урт зам туулах шаардлагатай боллоо гэж өөрийгөө кодлож болохгүй ээ. Ухаарах, хөгжих, ганцаараа амьдарч сурах, ухаан орох, эх сурвалжид хүрэх, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, хүүхэддээ болон хамтрагчдаа гомдохоо болих. Энэ маш хэцүү байх ч заавал үүнийг хийх ёстой юм.

Энэ бүхний үндсэн дээр хүүхдийг хэн нэг нь өөртөө эргүүлж авчирна. Үнэхээр энэ бол таны хийсэн зүйлийн үр дүн юм. Энэ бүх хугацаанд та хүүхэдтэйгээ харилцаа тогтоосоор ирж. Насанд хүрсэн хүний хувьд та түүнийг дэмжиж, алдаа гаргаг, өөрийнхөө амьдралаар амьдраг гээд тавьж явуулсан байж болох ч хяналтдаа байнга байлгасаар ирсэн байна. Тийм болохоор л хүүхэд тань эргэж ирсэн байх гэж бодож байна л даа. Яагаад гэвэл энэ хугацаанд та үнэхээр түүний жинхэнэ анд нь байж чадсан хэрэг.

Хүүхэд бол ялагчийн шагнал биш, тэд эцэг, эхийнхээ байлдааны ажиллагаанд огт оролцох ёсгүй. Тэд бол төвийг сахисан орон шиг хэнтэй нь түншлэх, үгүйгээ өөрсдөө шийдэх эрхтэй.

 

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын зөвлөмж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой боллоо
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын зөвлөмж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой боллоо
 
ШУУД: УИХ-ын сонгуулийн “Саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ-ын сонгуулийн “Саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.