Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фотошопоор зассан зургийг хэрхэн шалгах вэ? Сая хүнийг “алсан“ жишээн дээр

Огноо
Унших
3 минут 44 секунд

“Өдрийн сонин” сонины 2020 оны 11 дүгээр сарын 5-ны 223 дугаарт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд С.Сарангэрэлтэй ярилцсан “Энэ жил дотооддоо нэг сая хүн аялсан байна” гарчигтай ярилцлага хэвлэгджээ.

Зургийн тайлбар: “Өдрийн сонин” сонины 2020 оны 11 дүгээр сарын 5-ны 223 дугаарын нүүр. Оригиналь хувилбар. 


Гэвч сонины тэргүүн нүүрт хэвлэгдсэн ярилцлагын зургийг аваад хэн нэгэн нь “Энэ жил дотооддоо нэг сая хүн алсан байна” болгон засварлаж, үүнийгээ сошиал орчинд түгээжээ.

Ялангуяа фэйсбүүк, твиттерт “мэргэжлийн сэтгүүлчид ингэж алдаж буй нь шившиг”, “үнэхээр ингэж ярьсан юм биш үү”, “Өдрийн сонин үнэхээр алжээ”  гэсэн сэтгэгдлүүд хөврөв. Сэтгүүлчид ч бие биенээсээ ингэж алдсан юм уу гэж асууж байна.

Зургийн тайлбар: “Өдрийн сонин” сонины 2020 оны 11 дүгээр сарын 5-ны 223 дугаарын нүүрийг фотошопоор зассан хувилбар. 


Тиймээс энэ үйл явдал дээр зургийг фотошопоор засварласан эсэхийг хэрхэн шалгахыг жишээлье.

Фотошоптсон зургийг шалгадаг олон үнэгүй программ бий. Тэдгээрээс би “imageedited.com”, “fotoforensics.com”, “forensically” сайт болон “Amped Authenticate Photoshop Analyzer” программыг ашиглах дуртай.  

С.Сарангэрэл сайдын ярилцлагын зургийг “fotoforensics.com”-руу ачааллаж шалгаж үзсэн ч төдийлөн сайн нотолгоо гарсангүй. Тиймээс “imageedited.com”-оор шалгахад “Ямар нэгэн фото программыг нээж хадгалсан. Үүнийг өөрчилсөн байж магадгүй юм” гэсэн хариулт өгөв.

Imageedited.com хэрхэн ажилладаг вэ?

Энэхүү зассан зургийг онлайнаар шалгагч нь тухайн программыг тухайн програм хангамжид өөрчилсөн эсэхийг тодорхойлох боломжийг танд олгоно. “Fotoforensics”-тэй харьцуулахад энэ вэбсайт нь зургийг байршуулсан хүн бүрд шууд, тодорхой хариултыг санал болгодог. Тиймээс мэргэжлийн бус хүн ашиглахад их урамтай байдаг.

Жишээлбэл, хэрэв та бүхэлд нь өөрчилсөн зураг уншуулсан бол үйлчилгээ нь “Тийм” гэх мэт хариултуудыг харуулан баталгаажуулж, зургийн талаар дэлгэрэнгүй үзүүлэлтүүд бүхий мэдээлэл өгдөг. Нэмж дурдахад зургийг засахад ашигласан програмын нэрийг өгдөг нь бүр янзтай.

Imageedited.com-оор зургийг засварласан эсэхийг хэрхэн шалгах вэ?

Өөрийн шалгах шаардлагатай зургийг байршуулна. Байршуулж дуусахад та зургийн талаарх бүх мэдээллийг секундын дотор харах болно. “Өдрийн сонин” сонины ярилцлагын зургийг ачааллаж шалгах товч дээр дарлаа. “Ямар нэгэн фото програмыг нээж хадгалсан. Үүнийг өөрчилсөн байж магадгүй юм” гэсэн хариулт өгөв.

Хэрэв та EXIF ​​өгөгдлийг сонирхож байвал “EXIF мэдээллийг харуулах” дээр дарна. “Image Edited” бол зураг нь фотошоп хийгдсэн эсэхийг шалгахаас гадна Meta, EXIF ​​өгөгдөл гэх мэт үндсэн мэдээллийг сурч мэдэх онлайн үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь зургийг фэйсбүүкээс авсан эсэхийг тодруулах боломжийг олгодог нь тун таатай.

Хэрэв та фэйсбүүкээс олсон зургийг байршуулсан бол “Фэйсбүүкээс зургийг авав” гэсэн мессеж, зургийг өөрчлөхөд ашигласан програмтай холбоотой мэдээллийг харах болно.

Хэрэглэгч хариулт хангалтгүй гэж үзвэл дээр дурдагдсан бусад программуудаар давхар шалгахыг зөвлөе.

Д.Идэржаргал

www.ubn.mn

 
АНУ: 150 мянга гаруй саналын хуудсыг хугацаанд нь хүргэж чадаагүй байна
АНУ: 150 мянга гаруй саналын хуудсыг хугацаанд нь хүргэж чадаагүй байна
 
Х.Баттулга: Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос болж Ардчилал үгүй боллоо. Ардчиллаа авармаар байна
Х.Баттулга: Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёроос болж Ардчилал үгүй боллоо. Ардчиллаа авармаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.