Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Масктай хүмүүс хамгийн "хөөрхөн"

Ангилал
Фото сурвалжилга
Хэзээ
2020/11/08
Унших
4 минут 15 секунд

Намар цаг нэгэнт ирж, өвлийн улирал айсуй тул гадаа жиндүүхэн өдрүүд үргэлжилсээр байна. Хүйтний улиралд иргэд утаанаас сэргийлэхийн хамт “Covid 19” халдвараас ч мөн урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх зайлшгүй шаардлагатай юм. Ихэнх их дээд сургуулийн оюутнуудын амны хаалтыг шалгаж байж оруулдаг хэвшил бий болсон нь сайшаалтай. Цаашид ч иргэн бүр амны хаалт хэрэглэж хэвших хэрэгтэйг сануулсан уриалга бүхий нэгэн гэгээлэг фото мэдээг толилуулж байна.

Гэрэл зургийг: С.Хонгорзул

Энэ удаа их хотын гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүсийн дунд ховорхон харагдах масктай хүмүүс хамгийн хөөрхөн нь байлаа.

Маскны үр дүнг нэмэгдүүлэхэд түүнийг зөв хэрэглэх явдал нэн чухал бөгөөд маскыг зүүхдээ маскны “шингээгч цагаан талыг” нүүрлүүгээ харуулж “шүүгч цэнхэр” талыг гадагш харуулан өөрийн ам эрүү, хамрыг бүрэн халхлан зүүх ба зүүснийхээ дараа хамрын хатуулгыг хамрын хэвний дагуу дарж агаар орох зайгүй болгон тохируулна.

Энгийн маскыг дунджаар 3–4 цаг зүүгээд чийгтэж зөөлөрмөгц солих нь хамгийн зөв бөгөөд хэрэв ингэх боломжгүй тохиолдолд олон нийтийн газраар яваагүй бол дээд тал нь 8 цаг хүртэл зүүж болно гэсэн зөвлөмжтэй байдаг.

Маскыг хоёр гараараа хоёр чихнийхээ гогцооноос нь татаж тайлах ба тайлсан маскны аман талыг дотогш харуулан нугалж хогийн саванд хаяад түүнийхээ дараа гараа савантай бүлээн усаар заавал угаах хэрэгтэй.

Автобус хүлээх зуур ч болов олон хүн байгаа газар маск зүүж хэвших хэрэгтэй.

Нийтийн тээвэрт суух олон хүмүүс дундаас маск зүүсэн хүмүүс цөөнгүй харагдсан тул камерийн дуранд буулгав.

Монгол улсын Эрүүл мэндийн яамны зүгээс иргэдийг цаг үеийн болон вирусын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллээр тогтмол ханган ажиллаж байгаа ба тэдний зөвлөмжөөр Коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх гол арга нь гараа тогтмол угаах, маск тогтмол зүүх болон өвчлөл гарсан бүс нутгуудаар зорчихгүй байх явдал юм.

Найзуудаараа нийлж алхахдаа ч нэгнээ хүндлэн маскаа зүүж хэвшээрэй.

Бяцхан хүүгээ өвөр дээрээ суулган нийтийн тээврийн цонхоор харах өвөөгийн төрх. Том том байшин байна, хүмүүс байна гэж өвөөгөө хэлэхэд бяцхан хүү хуруугаа дагуулан зааж буй агшин.

Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол 356 болжээ. Үүнээс 314 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д коронавируст халдвартай 41 хүн эмчлүүлж байна.

Адилхан малгайгаар хосолсон өхөөрдөм эмээ, бяцхан охин хоёрын зам гарахаар хүлээх зуураа өдөр болсон явдлаа нэгэндээ ярьж өгч буй агшин. Тэд хоёулаа аюулгүй байдлаа ханган маскаа зүүсэн байлаа.

Манай улс урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайтар авч чадсан тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын томоохон хэвлэлүүд Монгол Улсыг Ковид-19 өвчний үед хамгийн оновчтой арга хэмжээ авч байгаа улсаар нэрлээд буй.

Өмнөх оны арванхоёрдугаар сарын 28-нд БНХАУ-ЫН Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол бүртгэгджээ. Харин Монгол улс БНХАУ-тай хамгийн урт буюу хуурай газраар хиллэдэг хөрш бөгөөд хамгийн өндөр эрсдэлтэй орон байв.

Хөл хориог цуцлахдаа иргэн бүрт амны хаалтаа тогтмол хэрэглэж хэвших зөвлөмж хүргүүлсэн ч өдгөө цөөхөн хүн л дагаж мөрдөх болжээ. Тэдгээр цөөхөн бөгөөд "хөөрхөн" хүмүүсийн тоонд багтсан масктай охины дүрс.

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: