Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хар Хорум“ үзэсгэлэн: Долоон өөр өнгө аяс

Ангилал
Бусад
Огноо
Унших
5 минут 14 секунд

Чингис хааны зарлигаар Хар Хорум хот байгуулагдсаны 800 жилийн ой 2020 онд тохиож байна. Иймд уран бүтээлчид нийлэн энэхүү ойд зориулж хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргажээ. Энэхүү үзэсгэлэнд долоон өөр арга техникээр бүтээл туурвидаг долоон өөр уран бүтээлчид оролцож байгаагаар өвөрмөц болж байна. Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 15 хүртэл Монгол урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд долоо хоногийн хугацаанд үзэгчдийн хүртээл болох юм. Ийнхүү үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчид болон уран бүтээлүүдийн тухай фото сурвалжилгыг хүргэж байна.

-АНХ ХАРАХАД УЛААН ХАС ШИГ ХАРАГДАХГҮЙ Ч ЗУРГИЙН ЗОХИОМЖОО ХАС ТЭМДЭГИЙН ЭРГЭЛТ ШИГ ХИЙСЭН-

Зургийн тайлбар: Уран зураач Ц.Баттөр. бүтээлийн нэр "Улаан хас". Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг. Улаанбаатар хот. 2020.11.09

Анх жилийн өмнөөс нийлж суугаад санаагаа гаргасан. Дан ганц Хар Хорум хот гэлтгүй их гүрэн байсан гэдэг утгаар сэдвийн хувьд чөөлөөтэй тавигдсан байгаа. Энэхүү ойд зориулан хийсэн утга санаа бүхий бүтээлүүд ч байна. Миний хувьд Хар Хорум хот байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан “Улаан хас” хэмээх энэхүү бүтээлээ туурвисан. Хэдий анх харахад улаан хас шиг харагдахгүй ч зургийн зохиомжоо хас тэмдэгийн эргэлт шиг хийсэн. Өөрийн төсөөллийг түүхэн эх сурвалжууд уншиж баяжуулсаны үндсэн дээр энэхүү бүтээлээ зурсан.

-ХУРДАН МОРИНЫ ТУХАЙ СЭДВҮҮДЭЭР БҮТЭЭЛЭЭ ЗОХИОМЖЛОХ ДУРТАЙ-

Зургийн тайлбар: Уран барималч Б.Баярсайхан. бүтээлийн нэр "Шандас". Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг. Улаанбаатар хот. 2020.11.09

Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2002 онд керамик уран барималын чиглэлээр сурч төгссөн. Энэ удаагийн үзэсгэлэнд нэг үе сурч байсан долоон өөр мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран үзэсгэлэн гаргаж байгаа юм. Миний хувьд керамик баримал болон чимэглэл хариуцан ажилласан. Энэхүү бүтээлээ гурван сар гаруй хугацаанд хийсэн бөгөөд энэ үзэсгэлэнд дөрвөн төрлийн 10 гаруй бүтээлээр оролцож байна. Би хурдан морины тухай сэдвүүдээр бүтээлээ зохиомжлох дуртай. Харагдаж буй “Шандас” гэх энэ уран бүтээлээрээ эрчээ авсан хурдан хүлгийг өөрийн төсөөлөлтэй сүлэлдүүлэн хийсвэр болгохыг зорьсон. Түүнчлэн уламжлалт чулуун дээр суурилуулахаас татгалзаж, агаар дээр тогтож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд шилэн дээр тогтоосон.

-ӨВӨГ ДЭЭДСИЙГ МОРЬ УНАСАН БАЙДАЛТАЙГААР, ХӨДЛӨШГҮЙ БАТ БӨХИЙГ БЭЛГЭДСЭН ХӨШӨӨ БОЛГОН УРЛАСАН-

Зургийн тайлбар: Уран бүтээлч, дархан А.Энхбат. "Шувуулахуй" зэс хөөмөл бүтээл. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг. Улаанбаатар хот. 2020.11.09

Намайг А.Энхбат гэдэг. Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч дархан. Энэхүү үзэсгэлэнд миний зүгээс дөрвөн бүтээлээрээ оролцож байгаа юм. Хугацааны хувьд нэг нь 2019 онд, үлдсэн нь энэ онд хийсэн бүтээлүүд юм. Ерөнхийдөө түүхийн сэдвээр дагнан хийхийг хичээсэн. Энэ бүтээлийн тухайд өвөг дээдсийг морь унасан байдалтайгаар, хөдлөшгүй бат бөхийг бэлгэдсэн хөшөө болгон урласан. Үзэсгэлэн маань нийт 49 бүтээлтэй зохион байгуулагдаж байгаа бөгөөд долоон хоног үргэлжилнэ.

-ЗУРГАА ИЛҮҮ АГААРЛАГ, ОРОН ЗАЙТАЙ БОЛГОН ЗУРАХЫГ ХИЧЭЭСЭН-

Зургийн тайлбар: Уран бүтээлч Г.Одбаяр. бүтээлийн нэр "Зээрийн хавцал". Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг. Улаанбаатар хот. 2020.11.09

Би Монгол зургийн чиглэлээр сурч 2003 онд төгссөн. Түүнээс хойш 17 жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж байна. “Зээрийн хавцал” гэх энэхүү бүтээл маань түүхийг сэдэвтэй. Чингис хаан, Жамух нар анд нөхөд болсноос хойших анхны тулааныг дүрсэлсэн. Ерөнхийдөө зугтаж явж байгаад “Зээрийн хавцал”-д шахуулан хойшоо довтолж буй дүр зураг. Ухарч байлдах бол монголчуудын бас нэгэн тулааны тактик шүүдээ. Би энэ зургаа илүү агаарлаг, орон зайтай болгон зурахыг хичээсэн. Иймд хурд хүч илүү тусган уран зүраг дээрх шиг биш ч гэлээ тодорхой хэмжээнд гэрэл сүүдрийг зохистой хэмжээнд тусгасан.

Зургийн тайлбар: Уран бүтээлч У.Батцоож. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг. Улаанбаатар хот. 2020.11.09

Зургийн тайлбар: Уран бүтээлч Э.Түвшинтөр "Оршихуй" хэмээх бүтээлийн өмнө зогссон байдал. Гэрэл зургийг Д.Цэрэгчимэг. Улаанбаатар хот. 2020.11.09

Зургийн тайлбар: Уран бүтээлч Ш.Батбаярын "Энгүүн" хэмээх бүтээл. Гэрэл зургийг Д.Цэрэнчимэг. Улаанбаатар хот. 2020.11.09

ФОТО БУЛАН

Сэтгүүлч: С.Хонгорзул

Гэрэл зургийг: Д.Цэрэнчимэг

Ц.Цогзолмаа улс төрөөс шахагдавч төрийн албандаа эргэн ирэх нь
Ц.Цогзолмаа улс төрөөс шахагдавч төрийн албандаа эргэн ирэх нь
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.