Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Coco Chanel"-ийн загварын ертөнцөд хийсэн хувьсал

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Хэзээ
2020/11/20
Унших
3 минут 25 секунд

"Coco Chanel" бол загварын ертөнцийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг. Тэрбээр 1883 онд Франц улсад төрж өссөн бөгөөд эрчүүдийн захирдаг байсан загварын ертөнцөд өөрийн эзэнт гүрнийг байгуулж чадсан эмэгтэй юм. Энэ удаа бид Коко Шанель загварын ертөнцөд хэрхэн хувьсал хийсэн тухай баримтуудыг хүргэж байна.

Зургийн тайлбар: Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг "Coco Chanel" брендийг үүсгэн байгуулагч Коко Шанель

"Coco Chanel"-ийн загварын ертөнцөд хийсэн хувьсал

Тухайн үеийн загварлаг ганган бүсгүйчүүдийг тодорхойлдог гол хувцаслалт нь корсет болон маш бариу даашинз байсныг Шанель “үзэн яддаг” байжээ. “Luxury must be comfortable, otherwise it is not luxury” буюу тансаг ганган зүйлс тухтай байх ёстой эс бөгөөс энэ тансаг биш гэдэг түүний зорилгыг тодорхойлж байв. Ийнхүү тэрбээр “хөдлөхөд хэцүү” даашинзаас татгалзан эмэгтэйчүүдэд зориулсан өмд болон цэргийн хүрмэнээс санаа авсан хослолыг танилцуулсан нь жинхэнэ тэсрэлт авчирсан байна. Коко Шанель өмд өмсөн Италиар аялснаар тухайн үеийн загварын ертөнцийг нэлээд эгдүүцүүлж байжээ.

Коко Шанелийн бүх цаг үеийн хамгийн алдартай загварууд бол мэдээж “богино хар даашинз” болон хослол бөгөөд одоо ч алдартай хэвээрээ мөнхийн загварууд гэгддэг. Жижиг хар даашинз шиг тансаг зүйл байхгүй гэдэгт тэр бат итгэдэг байжээ.

Зургийн тайлбар: "Coco Chanel" брендийн анхны дэлгүүр

1920-д оны үед тэрбээр цэцэглэн хөгжиж байсан бизнесээ шинэ түвшинд гаргахаар шийдэж,  анхны үнэртэй усыг танилцуулсан нь Chanel №5 байлаа. Тэр бүх зүйлд энгийнээр ханддаг зангаараа үнэртэй усныхаа нэрийг ч мөн маш энгийн сонгожээ.  Коко Шанель “Үнэртэй ус таны оршихуйг тунхаглах зүйл" хэмээн тодорхойлсон байдаг. Chanel брэндийн хамгийн үнэтэй гар цүнх бол 2008 онд дэлхий дахинд 13хан ширхэг гарч байсан “Chanel Diamond Forever Bag” юм. Энэхүү цүнх нь 334 очир алмаз, 18 каратын цагаан алт болон матрын арьсаар хийгдсэн бөгөөд 261,000$-ын үнэлгээтэй.

Зургийн тайлбар: "Coco Chanel" брендийн 2020 оны Хавар зуны коллекц

Алдар нэрийн оргилд хүрсэн ч түүний бага нас сайхан байсангүй. Шанелийн ээж нас барснаас хойш аав нь хоёр ахыг нь фермд ажиллуулахаар явуулж үлдсэн эгч дүү гурвыг асрамжийн газарт өгсан байна. Энд л тэрбээр оёж сийлж сурсан бөгөөд загварын анхны мэдэгдэхүүнийг олж авсан нь өдгөө хүн бүхний мэддэг алдарт брендийн эхлэлийг тавьсан юм.

Зургийн тайлбар: Түүний намтраар 2009 онд нээлтээ хийсэн "Coco Before Chanel" киноноос илүү Коко Шанелийн туулж өнгөрүүдсэн амьдралын талаар илүү ихийг мэдэх боломжтой.

Бэлтгэсэн: С.Хонгорзул

 

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: