Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Насанбурмаа өмсгөлөө дуудлагаар худалдаж, албаныхандаа хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Гавьяат тамирчин О.Насанбурмаа дэлхийн томоохон тэмцээнүүдэд өмсч, амжилт гаргаж байсан чөлөөт бөхийн өмсгөлөө фэйсбүүкээрээ дамжуулан дуудлагаар худалдлаа. Түүний тирко буюу өмсгөлийг нэгэн иргэн 3 сая төгрөгөөр худалдан авсан юм.

Тэрбээр энэ талаараа “Чөлөөт бөхийн спортод олон сайхан амжилтад өмсч барилдаж байсан өмсгөл минь дуудлага худалдаагаар 3 сая төгрөг хүрлээ. Өнөөдрийн лайв маань амжилттай боллоо. Оролцсон, дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Худалдан авсан Батцэнгэл Шаравжамц тань талархсанаа илэрхийлье. Миний хувьд борлогдсон үнийн саналын 60 хувиар өгөхөөр шийдлээ.

ЦЕГ-ын  ТЦА-ны Төмөр Замын Цагдаагийн Газрын хамт олондоо ариутгал хамгаалалтын хэрэгсэл, "Мянганы санаачлага хөгжлийн төлөө"ТББ-таа 500.000₮ хандивлахаар шийдлээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн өөрийн фэйсбүүкдээ бичжээ.

О.Насанбурмаа  чөлөөт бөхийн спортоор хичээллээд 17 жил болж байгаа бөгөөд манай улсаас анх удаа ДАШТ-ий дөрвөн медаль ихэрлүүлсэн тамирчин билээ. Тэрбээр ДАШТ-ий гурван хүрэл, нэг мөнгөн медальт тамирчин юм.

Дуудлагаар худалдаалсан тиркогоо гавьяат тамирчин маань цөөнгүй жил өмссөн бөгөөд Асашёорюү Дагвадорж аварга анх авч өгч байсан аж.

Тус тирког өмсөөд гаргаж байсан амжилтуудаас нэрлэвэл:

  1. 2011 оны ДАШТ,Турк, Станбул - Хүрэл медаль
  2. 2013 оны ДАШТ, Унгар, Будапешт - Хүрэл медаль
  3. 2013 оны Ази тивийн АШТ, Энэтхэг, Шинэ Дели Алтан медаль
  4. 2013 оны УАШТ –Алтан медаль
  5. 2013 оны Оюутны их наадам – Мөнгөн медаль
  6. 2013 оны Иван Ярыгины нэрэмжит ОУ-ын тэмцээн Алтан медаль
Автобусны хяналтын ажилтан өдөр бүр автобусанд хяналт тавьж байна
Автобусны хяналтын ажилтан өдөр бүр автобусанд хяналт тавьж байна
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.