Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны зөвлөлөөс “XXI зууны төрийн албаны менежер” цахим номыг гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Төрийн албаны зөвлөлөөс “XXI зууны төрийн албаны менежер” цахим номыг гаргалаа. Төрийн албаны зөвлөлөөс “COVID-19” цар тахлаас үүдэлтэй тулгамдсан асуудлыг амжилттай шийдвэрлэж, даван туулах арга зүй, хувилбар, оновчтой шийдлийг төрийн байгууллага, төрийн албан хаагчдынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлж, дэмжлэг үзүүлж байгаа билээ.

Энэ удаад Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлага, сорилт, бэрхшээлийг нэгтгэн дүгнэсэн Сингапурын Үндэсний их сургуулийн Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор Зегер ван дер Валын “21 дүгээр зууны төрийн албаны менежер” номыг баяжуулан эмхэтгэж цахим хувилбараар гаргажээ. Уг нь ном нь цаасан хэлбэрээр өнгөрсөн онд гарсан цагаасаа эхлэн төрийн албан хаагчдын дунд эрэлт ихтэй ном байсан тул цахим хэлбэрт шилжүүлэн гаргаж байгаа ажээ.

Тус номын тухайд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хэлэхдээ “Бид хамгийн сүүлийн үеийн олон улсын практик шалгуурыг давж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан сурах бичиг, зохиол бүтээлийг сонгон, зохиогчийн эрх авч хэвлэн нийтэлж буйн нэг нь төрийн албаны удирдах ажилтны ур чадварын тухай профессор Зегер Вандер Валын энэхүү ном юм. Иргэдэд үйлчлэх зорилго, үүргээ улам сайн гүйцэтгэхийн зэрэгцээ хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй VUCA орчинд ажиллахад хэрэг болох шинэ ур чадваруудыг эзэмших арга зүйн суурь үндэс энэ номд тодорхойлогдсон. Бүргэд өндөрт нисэх тусам алсыг хардаг” гэдэгчлэн хандлага, сэтгэлгээний олон чухал шинэ санаа дэвшүүлэн тавьж, холбогдох арга хэрэгслүүд, олон улсын амжилт болон бүтэлгүйтлийн жишээ, кэйсийг толилуулсан энэхүү номыг унших, судлах тусам төрийн албан хаагчид илүү алсыг харна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Цахим номын талаарх Та бүхний саналыг [email protected] цахим хаягаар авахдаа таатай байх болно.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Сэлэнгэ аймагт тэг зогсолт хийж, хүнсний дэлгүүрүүдийг хаалаа
Сэлэнгэ аймагт тэг зогсолт хийж, хүнсний дэлгүүрүүдийг хаалаа
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.