Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харвардын оюутны зөвлөлийн даргаар хар арьст оюутан сонгогджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 8 секунд

Харвардын их сургуулийн оюутны зөвлөлийн даргаар анх удаа Миссисипи муж улсаас ирсэн 20 настай, хар арьст оюутан Ноа Харрис сонгогджээ.

Оюутнуудын дийлэнх олонхийн саналыг авч чадсан ирээдүйн хуульч Ноа Харрис хэлэхдээ, цагдаа нарын хүчирхийлэлд өртсөн хар арьст иргэдийг дэмжсэн жагсаал цуглаан АНУ-д дэгдсэн нь оюутнуудад ч хамааралтай гэдгийг намайг сонгосон явдал батлан харуулж байна гэжээ.

Тэрбээр, “Би үүнд нухацтай хандаж байгаа. Ийм түүхэн цаг үед Харвардын оюутны зөвлөл өнгөт арьст иргэдэд итгэдэг гэдгээ илэрхийлж буйгаа харууллаа” хэмээв. Ноа Харрис өмгөөлөгч болох хүсэлтэй аж. “Хүмүүсийг хамгаалж, саналаа илэрхийлэх эрхийг тэдэнд олгох нь миний хувьд хамгийн сайхан мэргэжил” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Анх 1636 онд байгуулагдсан Харвардын их сургууль нь АНУ-ын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм.

Өчигдөр 1050 тээврийн хэрэгслээр 1980 зорчигч хотоос гарчээ
Өчигдөр 1050 тээврийн хэрэгслээр 1980 зорчигч хотоос гарчээ
 
“Ногоон автобусны хэрэгт холбогдсон А.Ганхуяг нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 20-н хүртэл хойшлов
“Ногоон автобусны хэрэгт холбогдсон А.Ганхуяг нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 20-н хүртэл хойшлов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.