Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмөр замын байгууллагын 95 хүнийг тусгаарлаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, нөхцөл байдлын талаарх өнөөдрийн мэдээллийн үеэр  Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Нийслэлийн 29 тусгаарлан ажиглах байранд 1366 иргэн, орон нутгийн 39 тусгаарлан ажиглах байранд 894 хүн байна. Төмөр замын байгууллагын ажиллагсдаас шинжилгээ авсан. Эдгээрээс 95 хүнийг тусгаарлаад байна. Өчигдөр ууланд самар түүсэн 433 иргэнийг Улаанбаатар хотод авчирч, шинжилгээ авч, гэрт нь хүргэх ажлыг зохион байгууллаа.

Тусгаарлах байранд 102 алба хаагч, шалган нэвтрүүлэх товчоон дээр 549, явган эргүүлд 4327 алба хаагч, 178 техник, авто эргүүлд 347 машин, алба хаагч дайчлагдан ажиллаж байна.

Нийт 1012 эмч, эмнэлгийн ажилтан шинжилгээ авч байна. 838 иргэн гэрийн ажиглалтад шилжээд байна" гэв.

Харвардын оюутны зөвлөлийн даргаар хар арьст оюутан сонгогджээ
Харвардын оюутны зөвлөлийн даргаар хар арьст оюутан сонгогджээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.