Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр 113 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдөр нийтийн тээврийн 94 чиглэлд 864 тээврийн хэрэгслээр 113908 хүн зорчжээ.

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн.

Харин үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хийж байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хөл хорионы улмаас эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байна
Хөл хорионы улмаас эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байна
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.