Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэртээ удаан байх нь арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 21 секунд

Коронавирусний халдварын улмаас дэлхий нийтээрээ гэрээсээ ажиллаж, гадуур өнгөрөөх хугацаагаа багасгаж байнгаа юм. Манай улсын хувьд ч адил хөр хорио үргэлжилсээр байна. Тэгвэл бүх л өдрийн турш гэртээ байх нь бидний арьсанд хэрхэн нөлөөлдгийг мэргэжилтнээс тодруулжээ.

"Бүтэн өдрийг гэртээ өнгөрүүлснээр бид нүүрээ будах шаардлагагүй болж, арьс илүү амрах боломжтой байдаг. Түүнчлэн амны хаалт зүүхгүйгээр онлайн хурал зөвлөгөөн, уулзалтад оролцох зэрэг чухал ажлаа амжуулж байгаа нь хамгийн том давуу тал" хэмээн арьсны эмч Дебра Жалиман онцоллоо. Гэвч таны байгаа орчинд агааржуулагч болон халаагуур үргэлж ажилладаг бол арьсандаа илүү анхаарал тавих хэрэгтэйг тэрбээр зөвлөжээ. Учир нь халуун бүгчим орчин, агааржуулагч нь арьсны чийглэг байдлыг алдагдуулж, хуурайшуулахад хүргэдэг аж. Иймд арьсаа хуурайшихаас сэргийлэн үргэлж чийгшүүлж байхыг зөвлөв.

Мөн дотоод орчинд ч мөн агаарын бохирдол үүсэх эрсдэлтэй байдаг учир агаар цэвэршүүлэгч байршуулах, аль эсвэл агаар цэвэршүүлэх ургамал тарих нь зүйтэй юм.

Батлагдсан тохиолдлуудын 32 хувьд шинж тэмдэг илэрсэн
Батлагдсан тохиолдлуудын 32 хувьд шинж тэмдэг илэрсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.