Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Амгалан: Хорио цээрийн дэглэм зөрчвөл 3 хүртэлх жилээр хорих ялтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Эрүүл мэндийн яамны өдөр тутмын ээлжит хэвлэлийн хурлаар ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Халдвар авсан иргэдтэй ойрын болон дам хавьтал болсон иргэд онцгойлон дэглэм сахих ёстой бөгөөд хэрэв хорио цээрийн дэглэмийг сахилгүй, халдвар тараавал торгохоос эхлээд гурван жил хорих хүртэл ял онооно. ЭМЯ-наас явуулж буй арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхгүй бол энэ өвчин нутагших аюултай.

Шууд болон дам хавьталтай хүмүүс дэглэм барих хамгийн чухал байна. Ойрын болон дам хавьтлыг олж илрүүлэх хамгийн их цаг, хүн хүч шаардсан ажил болоод байна. Халдвар авсан хүмүүс явсан газар орон, уулзсан хүмүүсээ санахгүй байх, дутуу мэдээлэх зэрэг нь эрсдэл үүсгэж байна.

Санамсаргүй, хэнэггүй байснаасаа үүдэн халдварыг тархаавал хуультай, ялтай гэдгийг санах хэрэгтэй. Хуульд зааснаар хорио цээр, халдвараас сэргийлэх арга хэмжээг аваагүй бол торгохоос эхлүүлээд 3 хүртэлх жилээр хорих ялтай” хэмээв.

УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй
УОК: Хөл хориог сунгах санал гаргаагүй
 
Хянагч нарын зурсан УЛААН ЗУРААС дээр хоригдлууд гишгэвэл зодуулдаг учраас тэд  үргэлж ХАНА дагаж явдаг гэжээ
Хянагч нарын зурсан УЛААН ЗУРААС дээр хоригдлууд гишгэвэл зодуулдаг учраас тэд үргэлж ХАНА дагаж явдаг гэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.