Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Махны үнэ нэмсэн “Good price” дэлгүүрийг 20 сая төгрөгөөр торгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арваннэгдүгээр сарын 24-ний өдөр 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сан болон Орхон, Өвөрхангай аймгуудад хяналт шалгалт хийжээ.

Тус шалгалтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул маркет”-д үхрийн мах 15500, хонины ястай мах 12000, адууны мах 11000 төгрөгөөр худалдаалж байжээ. Иймийн тул тус худалдааны төвийн махны лангуу түрээслэгч С.Гансүх, С.Энхжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу тус бүр 2,000,000₮-ийн торгууль оногдуулсан байна.

Мөн “Good price” дэлгүүрт хяналт шалгалт хийхэд тус дэлгүүрт хонины ястай махыг 10500, үхрийн цул махыг 16000 төгрөгөөр худалдан борлуулсан аж. Иймд ШӨХТГ-ын Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан 20,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Баянхонгорын иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ
Баянхонгорын иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.