Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Хүчирхийлэлтэй хуулийн үгээр хатуу тэмцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүллээ. Энэ аяныг дэлхийн 187 улс 1991 оноос эхлэн өрнүүлж ирсэн байна. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголт түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 онд нэгдэн оржээ.

Аянд Засгийн газрын гишүүд бүгд нэгдэж байгааг  Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх мэдэгдэв. Тэрээр жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хүчин зүтгэж байгаа иргэний нийгмийн байгууллага, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжин тууштай хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага, тэр дундаа НҮБ-ын Хүн амын санд талархал илэрхийлэв. Цар тахлын хүнд нөхцөлд иргэдийн дунд бухимдал нэмэгдэж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өнгөрсөн гурван сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн байна. "Нэг ч хүүхэд, хэн ч байсан хайрлаж хамгаалах үүрэгтэй  хүмүүсийнхээ гарт амь насаа алдах учиргүй, ийм эмгэнэлт явдал давтагдах ёсгүй, үүнийг таслан зогсоох ёстой. Аливаа хүчирхийлэлтэй хуулийн үгээр хатуу тэмцэнэ" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Хуурамч мэдээлэл тараасан 39 иргэнийг 7-30 хоног баривчилжээ
Хуурамч мэдээлэл тараасан 39 иргэнийг 7-30 хоног баривчилжээ
 
С.Баяр: Улсын эрх ашгаа харвал Н.Энхболд шиг туршлагатай хүн БНХАУ-д томилогдвол сайн
С.Баяр: Улсын эрх ашгаа харвал Н.Энхболд шиг туршлагатай хүн БНХАУ-д томилогдвол сайн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.