Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд оршуулгын ёслол цахим хэлбэрт шилжиж байна

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2020/11/25
Унших
1 минут 34 секунд

Японд коронавирусний халдварын тархалтын улмаас олон хүн нэг дор цуглахад хүндрэлтэй болж байгаатай холбоотойгоор оршуулгын ёслолын үйлчилгээ үзүүлдэг зарим компани цахим үйлчилгээ санал болгож эхэлжээ.

Токио хотод энэ долоо хоногт болсон оршуулгын үйлчилгээний салбарын арга хэмжээнд 200 орчим компани оролцжээ. Тэдгээрийн дундаас олон компани цар тахлын үед хэрэгжүүлэх боломжтой үйлчилгээ, бүтээгдэхүүнийг танилцуулсан байна.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг нэгэн фирм нас барагсдын ар гэрийнхэн, найз нөхөд нь оршуулгын ёслолыг компьютер, ухаалаг гар утаснаас үзэх боломжтой үйлчилгээг бий болгожээ. Ийнхүү зайнаас оролцож буй хүмүүс зориулалтын цахим хуудсаар дамжуулан зочдын бүртгэлд гарын үсэг зурах боломжтой гэнэ.

“Хүмүүс хайртай дотны хүнийхээ дурсгалыг хүндэтгэх зайлшгүй шаардлагатай. Бидэнд оршуулгын ёслолд “ядаж” цахимаар оролцохыг хүссэн олон хүсэлт ирсэн” гэж “Life Ending Technologies” компанийн төлөөлөгч Арима Косүкэ мэдээлжээ. Тус фирм дурсгалын цахим хуудсандаа нас барагсдын гэрэл зураг, түүх зэргийг нь байршуулах боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд цар тахал дэгдээд байгааг үл харгалзан хайртай дотны хүмүүсээ дурсах боломжийг ар гэрийнхэн, найз нөхөд, хамтран ажиллагсдад нь олгохыг зорьж байгаа ажээ. 

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: