Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нас барсан хүний гэрчилгээ ашиглан постоор нэвтрэхийг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өөрт хамааралгүй хүний нас барсан гэрчилгээг ашиглаж, Онги голын постоор нэвтрэхийг завдсан таван иргэнийг саатуулан шалгаж байна. Тухайн зөрчил гаргасан иргэнээс тодруулахад "... гэртээ харихын тулд найзынхаа хамаатны хүний нас барсан тодорхойлолтыг фэйсбүүк чатаар авсан" гэх тайлбар өгчээ.

Эдгээр этгээдүүд нь Булган аймгийн Рашаант сумын хяналтын цэгт хуурамч бичиг баримтаа шалгуулан баригдаж, цагдаагийн алба хаагч буцах шаардлага тавихад эсэргүүцэн хулгайн замаар хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн байна. Мөн өнөөдөр нэг иргэн бусдын нас барсан бичиг баримтаар нэвтрэхийг завдан саатуулагдаад байна.

Уг зөрчилд Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-д зааснаар арга хэмжээ тооцох аж. 

Орон нутгийн иргэдийг ирэх сарын 1-нээс буцаахаар боллоо
Орон нутгийн иргэдийг ирэх сарын 1-нээс буцаахаар боллоо
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.