Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШЕЗ-ийн дарга тусгаарлагдаагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

 

Өчигдөр буюу 12 дугаар сарын 2-ны орой Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарсан билээ. Уг мэдээллийн дагуу ШЕЗ-ийн байрыг хамгаалалтад авч, хамт ажилладаг хүмүүсийг нь шинжилгээнд хамруулж эхэлсэн. Уг ажлыг ЭМЯ-ны шуурхайн хоёр ч баг гүйцэтгэжээ.

Тэгвэл сошиал сүлжээнд зөвлөлийн дарга нь тусгаарлагдаагүй, харин энгийн ажилтан болох 30 гаруй хүнийг тусгаарласан гэх шүүмжлэл өрнөж байна. Вирус илэрсэн хүн нь үйлчлэгч бөгөөд байгууллагынхаа ариутгал, цэвэрлэгээг хариуцах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын хариуцсан талбайд өдөр бүр ажилладаг гэсэн үг юм. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Үйлчлэгч хоёр давхарт ажилладаг. Түүнтэй ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарласан. Ойрын хавьтал гэдэгт амны хаалтгүй байсан, 1.5 метрээс илүү ойртсон хүмүүсийг хэлж байгаа. Түүнээс биш энгийн ажилтнуудыг тусгаарлаад, дарга нарыг нь зугтаалгасан гэх мэдээлэл худал" гэж мэдэгдлээ.

Ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлах байранд автобусаар аваачсан бол дам хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж байгаа юм байна. Гэхдээ л тусгаарлагдсан 30 гаруй хүний дотор дарга нар нь багтсан эсвэл багтаагүй гэх тодорхой хариуг А.Амбасэлмаа дарга өгсөнгүй.

Монголын 30 мянган хонь Уханийн эмч нарт хүрчээ
Монголын 30 мянган хонь Уханийн эмч нарт хүрчээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.