Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн алба хаагчид угаартаж, осгосон 2 хүний амийг аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 41 секунд

Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 дугаар багт оршин суух иргэн 58 настай, эмэгтэй “А”, охин 17 настай “Х” нар 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ угаартаж, осгосон байсныг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Оргилболд, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Балжинням нар олжээ.

Тэднийг очиход тус хоёр иргэний үе мөч нь хөшсөн, ухаангүй байсан бөгөөд анхан шатны тусламж яаралтай үзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвд хүргэж, амь насыг нь аварлаа гэж Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг хаалаа
Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг хаалаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.