Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын жүжигчин Н.Сувд 72 нас хүрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

 

Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувдын төрсөн өдөр энэ өдөр тохиож байна. Тэрбээр 1948 онд Улаанбаатар хотод төржээ. 1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. "Мандухай сэцэн хатан" түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн.

Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүр байжээ. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн бол өдгөө тайз, дэлгэцийн олон зуун дүр нь монголчуудын сэтгэлд хоногшжээ.

Тэрбээр 71 насандаа “Анна Каренина” жүжигт дүр бүтээж, үзэгчдийг дахин бишрүүлсэн билээ.

Амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн 368  иржээ
Амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн 368 иржээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.