Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмнэлгүүд “эрүүл энхийн төлөө“ ажиллаж чадаж байна уу

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол улсад батлагдсан коронавирусний хамгийн том халдварын голомтууд эмнэлгийн байгууллагууд болоод байна. Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээгээр БЗД-ийн эмнэлгээс 55 тохиолдол нэмж бүртгэгдэн зөвхөн тус эмнэлэгт бүртгэгдсэн халдварын тохиолдол нийт 131 болсон байна. Үүнээс гадна ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд халдварын голомтууд болж тусгаарлагдаад байна. 

Улсын эмнэлгүүд халдварын голомт болсон үед коронавиуруснээс бусад шалтгаанаар эмнэлгийн байгууллагаар зайлшгүй үйлчлүүлэх шаардлагатай иргэд хувийн эмнэлгийн хаалга татаж байна. "Эрүүл энхийн төлөө" уриатай энэхүү байгууллагууд эрсдэлтэй бүс болж хувирсан үед иргэд хаана эмчлүүлэх талаар эргэлзсэн хэвээр байна.

БЗД-ийн эмнэлэг 2020.12.23 10:48
БЗД-ийн эмнэлэг 2020.12.23 10:51
Цэргийн төв эмнэлэг 2020.12.23 10:42
Цэргийн төв эмнэлэг 2020.12.23 10:37
ХӨСҮТ 2020.12.23 10:15
ХӨСҮТ 2020.12.23 10:15

 

ХӨСҮТ-ийн тасгуудад халдваргүйтгэл хийх, зохион байгуулалтыг сайжруулж эхэлжээ
ХӨСҮТ-ийн тасгуудад халдваргүйтгэл хийх, зохион байгуулалтыг сайжруулж эхэлжээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.