Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фото: БЗД-ийн иргэд шинжилгээндээ идэвхитэй хамрагдаж байна

Ангилал
Фото сурвалжилга
Хэзээ
2020/12/24
Унших
1 минут 33 секунд

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Үүний дагуу бид тус дүүрэгт байрлах шинжилгээний цэг болох 33-р сургуулийг зорьж, фото сурвалжлага хийлээ.

Нийслэлийн 33-р сургуульд 15:00 цагийн байдлаар 250 гаруй хүн шинжилгээнд хамрагдаж байв. 2020.12.24. Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул
Шинжилгээ өгөх иргэд сургуулийн урд хаалгаар ороод арын хаалгаар гарах зохицуулалт хийжээ. 2020.12.24. Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул
Иргэдийн хооронд нэг метрийн зай бариулж байна. 2020.12.24. Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул
Шинжилгээ өгөхдөө иргэний үнэмлэх, амны хаалтаа зайлшгүй биедээ авч явах шаардлагатай. 2020.12.24. Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул
Шинжилгээнд хамрагдах хугацаанаас өмнөх хоёр цагийн турш хоол идэх, ус уух, бохь зажлах, тамхи татах хориотой. 2020.12.24. Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул
Иргэд дарааллын дагуу хоорондын зай барьж үйлчлүүлэхийг зөвлөж байлаа. 2020.12.24. Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул
Зураг дээрх харагдаж буй хаалганд байрлах QR кодыг EBarimt ашиглан уншуулбал цаг хэмнэнэ. 2020.12.24. Улаанбаатар хот. Гэрэл зургийг: С.Хонгорзул

 

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: