Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол улсад 3 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Огноо
Унших
1 минут 17 секунд

Гадаад харилцааны Сайд Н.Энхтайван 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческиг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд 2020 онд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал үйл явдлууд, түүний дотор улс төрийн, эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтууд амжилттай болсныг тэмдэглэв. Сайд Н.Энхтайван АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхим хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн ач холбогдлыг тэмдэглэсэн тогтоол баталсан, мөн КОВИД-19 цар тахалтай тэмцэх, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ.

​Элчин сайд М.Клечески АНУ-ын Олон улсын агентлагийн шугамаар Монгол Улсад ногоон хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд зориулж 3 сая ам.долларын дэмжлэг үзүүлж байгааг мэдээлэв. Цаашид хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж ажиллах, Монголд хэрэгжүүлэх МСК-ын төслийн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь хангаж, төслийг амжилттай эхлүүлэхийн чухлыг тэмдэглэв.  

Германд 101 настай эмэгтэй хамгийн түрүүнд коронавирусний эсрэг вакцин хийлгэжээ
Германд 101 настай эмэгтэй хамгийн түрүүнд коронавирусний эсрэг вакцин хийлгэжээ
 
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.