Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FACELOOK: Сагсан бөмбөгийн домог Коби Брайантын фото түүх

Ангилал
Facelook
Огноо
Унших
4 минут 50 секунд

Коби Брайант нь NBA буюу Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн таван удаагийн аварга, “Лос-Анжелес Лэйкерс” багийн агуу тоглогчдын нэг, сагсан бөмбөгийн түүхэн домогт тамирчин. Тэрбээр 2020 оны нэгдүгээр сарын 27-нд нисдэг тэрэгний ослоор эмгэнэлтэйгээр таалал төгсөж, спортын түүхэнд хүнд гарз тохиолоо.

Дэлхийн хамгийн агуу сагсан бөмбөгчдийн эгнээнд зүй ёсоор бичигдэх “Хар мамба” хочит Коби Брайантын амьдралын түүхийг фото зургаар харуулж байна.

Гурван наснаасаа аавынхаа мөрөөдлийг өвлөсөн бяцхан тамирчин

Коби Бийн Брайат 1978 оны наймдугаар сарын 23-нд Пенсильвани мужийн Филаделфиа хотод төржээ. Рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрнээс улбаалж эцэг эх нь түүнд Коби хэмээх нэрийг өгчээ. Тэрбээр NBA-ийн тоглогч, “Jellybean” хэмээх хочтой Жө Брайантын ганц хүү юм.

Итали хэлээр төгс ярих Брайант

1984 онд аав нь NBA-ийн карьераа дууссаны дараа гэр бүлээрээ Итали руу нүүжээ. Итали улсад тамирчин хоёр эгчийнхээ дунд өссөн Коби сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглох асар дур сонирхолтой байжээ.

1991 онд гэр бүлийн хамт Филаделфиа хотод буцаж ирснийхээ дараа Lower Merion дунд сургуулийн сагсан бөмбөгийн багт орж, үндэсний аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд дөрвөн жил багаа тэргүүлсэн байна.

Тэрбээр өндөр дүнтэй байсан ч их сургуульд орохын оронд NBA-д шууд орохоор шийджээ.

 NBA карьер эхлэв

         

NBA-ийн драфт эхний хэсэгт зориулж авахуулсан зураг, 17 настай Коби

  • Тэрээр Слэм Данкын хамгийн залуу аварга: (18 нас, 175 хоног) 1997 он.
  • NBA-ийн шилдэг хамгаалагч, багт шалгарсан хамгийн залуу тоглогч: (1999-2000 оны улирал)
  • Гарааны тавд гарсан хамгийн залуу тоглогч: (18 нас, 158 хоног) зэрэг NBA-ийн рекоруудыг эзэмшдэг.

 

Шакил О’Нилийн хажууд зогсох залуу Брайант . Нэг удаагийн NBA-ийн бүх оддын тоглолтын слэм данкын аварга болохоос жилийн өмнө.

 

Хувцас солих өрөөнд аавтайгаа зогсож буй нь 1996 он.

 

2000 оны NBA-ийн цомыг авсны дараа Шакил О’Нил, Брайан нар Лос-Анжелес Лэйкерсийн домог Мэжик Жонсоны хамт.

 

Кобе Брайнт сүйт бүсгүй  Веннессатайгаа 2001 онд гэр бүл болж өдгөө 4 хүүхдийн эцэг эх болжээ.

 

Тэмцээнд орохоос өмнө гүн бодолд автсан Коби 2006 он.

 

 АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тоглогчид. 2008 оны Бээжингийн Олимпод алтан медаль авсны дараа.

 

2007-08 оны NBA-ийн “Хамгийн үнэ цэнтэй тоглогч” шагнал гардаж буй нь.

 

 Брайнт 2009 онд өрнөд бүсийн финалын үеэр Денвер Наггетийн эсрэг гэж үсрэв.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Лос Анжелес Лейкерсийн хамгаалагч Дерек Фишер, Брайант нартай 2008-2009 оны NBA-ийн аваргуудтай хийсэн арга хэмжээний үеэр.

 

Брайант 2016 онд Лос Анжелес дахь Стэплес Төвд болсон NBA-ийн финалын Юта Жаззыг хожихоосоо өмнө хөгжөөн дэмжигчидтэйгээ мэндлэв. 

 

Лос Анжелес Лейкерсийн од асан Коби Брайант болон түүний гэр бүл Лос Анжелес Хотын танхим дахь Лос Анжелес хотын зөвлөлийн хуралд оролцож байна.. Лос-Анжелес хотын зөвлөл өнөөдөр Коби Брайант өдрийг зарлаж, саяхан зодог тайлсан Лос Анжелес Лейкертэй хамт багийнхаа өмссөн өмсгөл дугаар дээр хүндэтгэл үзүүллээ.

 

Сагсан бөмбөгийн домог Кобе Брайнтыг зодог тайлан танхимаас гарах үед түүний шүтэн бишрэгчид түүнд хүндэтгэл үзүүлж байна.

 

“Dear basketball”  2D анимейшнаараа шилдэг богино хэмжээний анимейшнаар 2018 онд Оскарын шагнал хүртжээ.

 

2019 оны Халловений баяраар тэдний гэр бүл the Wizard of Oz киноны дүрүүдэд хувилжээ.

 

Аавын бяцхан гүнж, сагсан бөмбөгийн ирээдүйн од Жианна нар. Аав охин хоёр нэгдүгээр сарын 27-нд болсон ослоор амиа алдсан. 

 

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимын гадаа домогт сагсанбөмбөгчний дурсгалыг хүндэтгэхээр хэдэн зуун хүн цугларсан байна.  

 

 

 

 

Хэнтий аймагт нас барсан хүүхдийн эцсийн оношийг Япон улс руу сорьц илгээж баталгаажуулна
Хэнтий аймагт нас барсан хүүхдийн эцсийн оношийг Япон улс руу сорьц илгээж баталгаажуулна
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.