Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нефтийн үнэ өсжээ

Огноо
Унших
2 минут 3 секунд

“ОПЕК+" бүлэг хоёрдугаар сард олборлох нефтийн хэмжээгээ тодорхойлох гэж буйтай холбоотойгоор шинэ оны ажлын эхний өдөр нефтийн үнэ өслөө.    

Лондоны ICE биржийн арилжааны явцад "Brent" маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ нэг торх нь 52.5 ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийн үнээс 0.7 ам.доллароор /1.35 хувь/ өссөн үзүүлэлт юм. 

Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр (NYMEX) “WTI” маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь өмнөх арилжааны түвшнээс 0.63 ам.доллароор (1.3 хувь) өсөж, 49.15 ам.доллар болжээ.

2021 оны эхний хагаст зах зээлийн төлөв байдал тодорхойгүй хэвээр байна гэж Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо ням гарагт мэдэгджээ. Тэрбээр болзошгүй эрсдэлүүдийг анхааралдаа авах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.

 “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орон олборлолтынхоо хэмжээг 2021 оны нэгдүгээр сараас хоногт 500 мянган торхоор нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны 12 дугаар сард уулзахдаа  гаргасан билээ. Түүнчлэн дараагийн сарын олборлолтын хэмжээг тодорхойлох зорилгоор "ОПЕК+" бүлгийн уулзалтыг сар тутам зохион байгуулахаар тохиролцсон юм.

Хоёрдугаар сарын олборлолтын хэмжээтэй холбоотой шийдвэрийг “ОПЕК+” бүлэг өнөөдөр гаргана. Ням гарагт болсон урьдчилсан уулзалтын үеэр Саудын Араб зэрэг хэд хэдэн орны төлөөлөгчид хоёрдугаар сард олборлолтоо дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн гэж “Bloomberg” агентлаг уулзалтад оролцогчдын мэдээллээс иш татан уламжилжээ

Байнгын хороо хуралдана
Байнгын хороо хуралдана
 
Зогсож байсан ачааны автомашины араас мөргөж, 1 хүн нас барж, 1 хүн гэмтжээ
Зогсож байсан ачааны автомашины араас мөргөж, 1 хүн нас барж, 1 хүн гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.