Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төсвийн ил тод байдлын үнэлгээгээр Монгол улс 41 дүгээрт жагслаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Төсвийн нээлттэй хамтын ажиллагаа (Open Budget Partnership) олон улсын байгууллагын судалгаагаар манай улс төсвийн индексээр өнгөрсөн удаагийнхаас 15 орноор урагшилж, 41-р байранд жагсжээ. 

Манай улс 2017 онд төсвийн индексээр 46 оноо авч байсан бол 2019 онд 56 оноо авч, 41 дүгээрт жагсжээ. Улс орнуудын дундаж оноо 45 байна. Төсвийн ил тод байдал, төсөв батлах явцад олон нийт оролцсон эсэх, төсвийн хяналт гэсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн, төсвийн индексийг тогтоодог байна.    

Хамгийн өндөр оноо авсан буюу төсвийн мэдээллээ ил тод байршуулан, олон нийтийн дунд төсвийн тоон үзүүлэлтүүдийг амжилттай хэлэлцүүлсэн орнууд:

  • Шинэ Зеланд 87
  • Өмнөд Африк 87
  • Швед 86
  • Мексик  82
  • Гүрж 81
  • Бразил  81
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ
 
ТОДРУУЛГА: Автобусны осолд өртсөн 39 хүний нэг нь тархины хагалгаанд орж, дөрвөн хүний биеийн байдал хүнд байна
ТОДРУУЛГА: Автобусны осолд өртсөн 39 хүний нэг нь тархины хагалгаанд орж, дөрвөн хүний биеийн байдал хүнд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.