А.Ганчимэг: Тэр машиныг миний төрсөн дүү унадаг

Ангилал
Social pop
Хэзээ
2021/01/07
Унших
1 минут 48 секунд

Жүжигчин А.Ганчимэг Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын нэр дээрх QR кодтой автомашин унаж, хөдөлгөөнд оролцсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл үүнд тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. 

Тэрбээр "Заа нэг тайлбар хэлэхгүй бол болохгүй нь бололтой... Qr кодоор хөдөлгөөнд оролцсон гэсэн мэдээлэл яваад байна. Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа. Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин миний нэр дээр байдаг юм. Аав ээждээ аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан. Тэр машиныг манай төрсөн дүү /Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт ажилладаг/ өөрийнхөө ажилд унадаг юм.

/ажлын газрынх нь үнэмлэхний зургийг орууллаа/ Түүнээс биш код аваад гадуур яваад байсан юм байхгүй ээ. Иргэний хувьд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Яг тодорхой бус мэдээлэл дээр юу юугүй л шуугиад, итгэдгээ болиод жоохон шүүлтүүртэй хандвал зүгээр юмуу л гэж бодож байна даа. Гэрээсээ огт гараагүй, машин тэрэг унаагүйг хот дүүрэн байгаа камер гэрчлэх байх өө. Хөгжилтэй ч юм шиг хөгтэй ч юм шиг юм боллоо энэ цаг үед бухимдуулсан бол уучлаарай" гэжээ. 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Төстэй мэдээллүүд: