Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Оффшор бүсээс ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрийн санд оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй хэмээн мэдэгдлээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчилнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу" гэж бичжээ. 

Жерэми Грант найман тоглолт дарааллан 20-иос дээш оноо авлаа
Жерэми Грант найман тоглолт дарааллан 20-иос дээш оноо авлаа
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.