Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бага хурал цахимаар хуралдаж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Монгол Ардын намын Бага хурал өнөөдөр /2021.01.10/ цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар МАН-ын 30-р их хурлын товыг зарлах болон бусад асуудлыг хэлэлцэж байна. Бага хуралд 336 төлөөлөгч онлайнаар оролцож байгаа бөгөөд хуралдааныг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэлж байна.
Хуралдааныг нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас шууд онлайнаар зохион байгуулж, 71 хувийн ирцтэй эхэлсэн байна.  Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг хуралдаан даргалагчаар, орлогч даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгов. Энэ удаагийн Бага хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Монгол Ардын Намын ээлжит 30 дугаар Их хурлыг зарлан хуралдуулах товыг хэлэлцэх
Их хурлын төлөөлөгчдийг сонгох тухай
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонсох
Тус намын 30-р их хурлыг 2021 оны гуравдугаар сарын 1-нд товлох саналыг намын Удирдах зөвлөлөөр оруулжээ. Тиймээс Бага хурлаар намын Их хурлыг товлож, Их хурлаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болон намын үйл ажиллагааг дүгнэх, улс төрийн илтгэл, тайлан дүрэмд өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын асуудал зэргийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Ламело Болл анхны трибл даблаа гүйцэтгэлээ
Ламело Болл анхны трибл даблаа гүйцэтгэлээ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.