Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэхэн захирал Н.Дэмбэрэл нэвтрүүлэг хөтлөх болсны учир

Ангилал
Social pop
Огноо
Унших
2 минут 24 секунд

Өчигдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ярилцлага авсан хүн нь МҮОНРТ-ийн шинэхэн захирал Н.Дэмбэрэл байв. Тус телевиз нэвтрүүлэг хөтлөх сэтгүүлчээр дутагдаагүй байхад шинэхэн захирал өөрөө Ерөнхийлөгчийг урьж оролцуулсан нэвтрүүлгээ хөтлөхөд хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн бололтой.

МҮОНРТ –ийн захирал Н.Дэмбэрэл болон Ерөнхийлөгч Х.Баттулга нар хоёул Баянхонгор аймгийн хүмүүс юм. Энэхүү нэвтрүүлгийг хөтөлсөн нь Н.Дэмбэрэлийн хувьд захирал болсноо мэдэгдэхийн зэрэгцээ улс төрд мацах гишгүүр нь болж мэдэх давхар хонжоотой үйл явдал болжээ.

Түүний чадваргүй хөтлөлтийн тухай МҮОНРТ –ийн ажилтан

МҮОНРТ -ийн эфирийн цаг бол улс төрийн зорилгоо биелүүлэгчдийн танц эргэдэг талбар биш. Тэр тусмаа 7 хоног бүр зарлаж олон нийтэд мэдээлдэг "программ" гэдэг үзэгч сонсогчдоо хүндэтгэж ил тод мэдэх эрхийг нь хангаж байгаагаа илэрхийлдэг ОНЦГОЙ чухал баримт бичиг. Гэтэл зарласан хөтөлбөрөө 2 өдөр дараалан эвдэж Ерөнхий захирал болсноо хагас дутуу зарлангаа мэргэжлийн сэтгүүлчдийг доромжилж юу дуртайгаа бурдаг талбар болголоо. Та ямар аргаар хэний дохиураар МҮОНРТ-ийг удирдах эрх  авсныг хэлэх үггүй болтол өөрөө нотлон харууллаа. Demberel Ninj та МҮОНРТ-ийн эфир, дэлгэц бол олон нийтийн өмнө онцгой үүрэг хүлээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл яагаад  ЕЗ болсноо ингэж бүдүүлгээр зарлах гэж улайрав. 600 студид манай нэг ч уран бүтээлчийг ойртуулалгүйгээр Hero студитэй хамтран өчигдөр бараг нууцаар бичиж өнөөдөр эфирт хүч түрэн гаргасан энэ нэвтрүүлгээ ирэх 7 хоногт ном журмын дагуу эфирт зарлаад гаргасан бол бид хэлэх үггүй таныг л хүүхдийн эмчээ аваач ээ гээд  гоочлоод суух байлаа. Ингэж болохгүй ээ. Таны улс төрд мацах гишгүүр МҮОНРТ-ийн эфир бишхэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнд тавигдах шаардлага
Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнд тавигдах шаардлага
 
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.