Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: Оюутолгойн гэрээг өөрчлөх алтан боломж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийлээ. Тэрбээр:

"Би 12 дугаар сарын 11-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Оюутолгойн талаар асуулт асуусан. 30 хоногийн дотор хариулт өгөх байсан ч өгөөгүй. Үндсэн хуулийн цэцэд би хандаж байна. Өнөөдөр Оюутолгойн гэрээг өөрчлөн, Монголын талд ашигтай болгох алтан боломж бидэнд байна. Дөрвөн олон улсын шүүх дээр Оюутолгойн гэрээ байгуулахдаа Монголчуудад авилга өгсөн асуудал үүссэн байна. Энэ бүх нөхцөл байдлуудыг үзэж Оюутолгойн гэрээг өөрчлөх, Монголчуудад ашигтай болгох алтан боломжийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар ашиглахгүй байна. Тэд барьцаалагдсан байна гэж би үзэж байна. Мөн 400 тэрбум ам.долларын тухай ярьж байна. Монголчууд бүгдээрээ ажилтай, орлоготой байх боломжийн тухай ярьж байна. Өөрийн эрх ашгийн төлөө, 5-10 сая ам.доллар авахын төлөө Монголчуудыг хэдэн тэрбум ам.доллараар хохироосон энэ нөхдийн талаар би ярьж байна. Монгол орон Оюутолгойн гэрээг ашигтай, үр дүнтэй өөрчлөх цаг ойрхон байна гэж би үзэж байгаа юм" гэлээ.

А.Амбасэлмаа: Улаанбаатарт 14 хүнээс коронавирусний халдвар илэрлээ
А.Амбасэлмаа: Улаанбаатарт 14 хүнээс коронавирусний халдвар илэрлээ
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.