Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биткойны ханш 20 гаруй хувиар буурчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Биткойны ханш арилжааны явцад 20.75 хувиар буурч, 30.251 ам.доллар болжээ.

“CoinDesk” цахим хуудасны мэдээллээр, Москвагийн цагаар 17 цаг 33 минутын байдлаар /Улаанбаатарын цагаар 22 цаг 33 минут/ биткойны ханш 33.171 ам.доллар (-13.1%) байсан байна.  

Нэгдүгээр сарын 8-нд биткойны ханш 41 мянган ам.долларыг давж, түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилсэн юм.

Биткойн нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой байна. Анх 2008 онд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Биткойны олборлолт нь хязгаарлагдмал бөгөөд одоогийн байдлаар ихэнх хэсгийг “олборлочихсон” байгаа аж.

Ж.Дамдинсүрэн: Улаанбаатарт нүүлгэн шилжүүлэх 32 байршил байдаг
Ж.Дамдинсүрэн: Улаанбаатарт нүүлгэн шилжүүлэх 32 байршил байдаг
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.