АНУ-д ажиллах H-2А визний ангиллаас Монгол Улсыг хасчээ

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/01/13
Унших
1 минут 38 секунд

АНУ-ын засаг захиргаанаас Монгол Улсыг H-2А,  Самоа, Тонга улсыг H-2B ажлын визний ангиллаас хасах шийдвэр гаргажээ. Ингэснээр тухайн орны иргэд 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл дээрх визээр тус улсыг зорих боломжгүй болж байна.

H-2A визийн ангилал нь улирлын чанартай, түр хугацаанд хөдөө аж ахуйн салбарт ажиллах эрхийг олгодог бол H-2B ангилалд хөдөө аж ахуйн бус салбарын түр ажилчид авдаг.

Монгол Улсын иргэд визийн хугацаагаа хэтрүүлсэн нь  H-2А ангиллаас хасагдах шалтгаан болжээ. Тухайлбал, өнгөрсөн жил H-2А визээр АНУ-ыг зорьсон 67 хүнээс 27 нь буюу 40 хувь нь хугацаагаа хэтрүүлжээ. 2018 оны H-2 ангиллын визээр иргэд нь ажиллах эрхтэй гадаадын орнуудын жагсаалт”-д Монгол Улс анх багтсан бөгөөд 2019 онд сунгагдсан байв.

Харин Тонга болон Самоагийн иргэд H-2B визийн ангиллаас хасагдсан нь тус хоёр улсын Засгийн газрын тууштай бус хамтын ажиллагаанаас үүдэлтэй аж. Тонга улс албадан гаргах зарим нислэгийг хүлээн авахаас татгалзсан бол Самоа улс буцаах ёстой иргэдийн зорчих бичиг баримтыг тогтмол гаргаж өгөөгүй байна. Энэхүү шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Төстэй мэдээллүүд: