АНХААР: Нүүрний хаалт найдвартай хамгаалалт биш

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/01/13
Унших
1 минут 46 секунд

Коронавирусийн тархалтын үед гараа угааж, маскаа зүүж, зай барих дүрмийг баримталбал халдварт өртөх эрсдэл буурна хэмээн үзэж байгаа. Тэгвэл амны хаалтны оронд нүүрний тунгалаг хаалтыг хүмүүс хэрэглэж байгаа. Энэ нь ая тух талаасаа хэдий нөлөөтэй ч тийм ч найдвартай хамгаалалт биш юм байна гэсэн судалгааг АНУ-ын Флорида Атлантик их сургуулийн эрдэмтэд хийжээ.

Дэлхийн хэд хэдэн газарт COVID-19-ийн халдвар эрс нэмэгдэж байна. Амны хаалтыг хөл хорио, гарын ариун цэвэртэй хослуулан хэрэглэхэд өвчний тархалттай тэмцэх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл болох нь улам бүр хүлээн зөвшөөрөгдөж байна. Гэсэн хэдий ч энгийн даавуу эсвэл мэс заслын маскыг нүүрний тунгалаг хуванцар хаалтаар орлуулах хандлага нэмэгдэж байна.

Энэ нь тав тухыг нэмэгдүүлэх ч нийтээр хэрэглэж эхэлбэл халдварын тархалтыг нэмэгдүүлэхэл нөлөөлж болзошгүй юм. Үүнийг энгийнээр тайлбарлаж, иргэдэд ойлгуулахын тулд агаар дуслын замаар тархаж буй халдварыг хамгаалж чадах эсэх талаар туршилт хийлээ. Туршилтаас харахад нүүрний хаалт нь амнаас гарах эхний үеийн тийрэлтэт онгоц мэт гарах тархалтыг хааж байгаа ч, амнаас гадагшилсан дуслууд хялбархан гадагш тархахдаа ямар нэг шүүлтүүргүй байна. Тиймээс энгийн даавуун маск болон нэг удаагийн эмнэлгийн маскийг хэрэглэх нь найдвартай хамгаалалт юм.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Төстэй мэдээллүүд: