Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Баянсэлэнгэд таван жилийн хорих ял төлөвлөжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...” хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байгаа аж.

Тэрбээр Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ.

Түүнийг холбогдуулан шалгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь заалт нь “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Торгуулийн хэмжээ нь 21 сая-42 сая төгрөг юм байна.

Шууд: Doha World Judo Masters 2021 - 3 дахь өдөр
Шууд: Doha World Judo Masters 2021 - 3 дахь өдөр
 
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөж, дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөж, дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.