Л.Цэдэвсүрэн:Сувилагч мэргэжлээр суралцаж буй 11 их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгоно

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/01/13
Унших
1 минут 2 секунд

БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн Засгийн Газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

"2020 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас эрэлт ихтэй, тэргүүлэх чиглэлийн 36 мэргэжлийг баталсан. Үүний дагуу бид энэ оноос эхлэн төрөөс өгч буй зээлийг ирээдүйд Монголд хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэхэд зориулах нь зүйтэй хэмээн үзэж хяналтын тоонуудыг батлан энэ зээлийг олгосон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын үед 2.8-аас дээш голчтой, амжилттай суралцаж байгаа зээл авах хүсэлтээ гарган гэрээгээ хийсэн 5000 гаруй оюутнуудыг өнгөрсөн оны 11 сараас хойш нэг бүрчлэн судлаад зээл олгох шийдвэрийг гаргалаа. Мөн Монгол улсад эрэлт ихтэй байгаа сувилагч мэргэжлээр суралцаж байгаа 11 их, дээд сургуулийн 2.8-аас дээш голч оноотой оюутнуудад тэтгэлэг олгохоор боллоо" гэж  мэдэгдлээ. 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Төстэй мэдээллүүд: