Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчин өрхийн тоо 9.4 мянгаар өсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Жилийн эцсийн малын тооллогод урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 242 мянган малчин өрх тооллогод хамрагджээ. Энэ тоо нь өмнөх оныхоос 8.7 мянга буюу 3.7 хувиар өссөн байна. 

Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 50 хүртэлх малтай өрх 7.4 хувиар, 51-200 хүртэлх малтай өрх 13.1 хувиар, 201-500 малтай өрх 0.6 хувиар өсөж, 501-999 малтай өрх 8.2 хувиар, 1000-аас дээш малтай өрх 17.4 хувиар буурсан байна.Мал тооллогын 2020 оны урьдчилсан дүнгээр нийт малтай өрхийн 74.8 хувь буюу 181.0 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгож байгаа малчин өрх байна. 

Малчин өрхийн тоо өмнөх оноос 9.4 мянга буюу 5.5 хувиар өслөө.

 

“Youtube” Д.Трампын сувгийг түр хаажээ
“Youtube” Д.Трампын сувгийг түр хаажээ
 
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.