Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Криптовалют өсөх үеэр ихэр ах дүүсийн хөрөнгө хамгийн их нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Криптовалютын ханш дээд үзүүлэлтэд хүрэх үед хөрөнгө нь хамгийн их нэмэгдсэн бизнес эрхлэгчдийн жагсаалтыг “Gemini” криптовалютын биржийг үүсгэн байгуулагч ихэр ах дүүс Кэмерон, Тайлер Уинклвосс нар тэргүүлжээ.  ­­­

Тэдний криптовалютын хөрөнгө 1.4 тэрбум ам.доллароор тус бүр үнэлэгдсэн байна. “Bloq” гарааны компанийг үүсгэн байгуулагч Мэттью Росзак 1.2 тэрбум ам.долларын криптовалютын хөрөнгөтэйгээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэв. Харин Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Тим Дрейпер гуравдугаарт бичигдсэн байна. Түүний хөрөнгө 1.1 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн аж.

Түүнчлэн “MicroStrategy” компанийн санхүүгийн захирал Майкл Сэйлорын криптовалютын хөрөнгө 600 сая ам.доллароор үнэлэгдэж, дөрөвдүгээрт бичигдсэн бол “Galaxy Investment Partners” компанийг үүсгэн байгуулагч Майк Новограц 478 сая ам.долларын хөрөнгөтэйгээр тавдугаарт бичигдэв. 

Хүн худалдаалах гэмт хэрэг өнгөрсөн онд 40 хувиар өсчээ
Хүн худалдаалах гэмт хэрэг өнгөрсөн онд 40 хувиар өсчээ
 
О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн үлдсэн байгаа газрыг тусгай хэрэгцээнд авна 
О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн үлдсэн байгаа газрыг тусгай хэрэгцээнд авна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.