Хүүхэд хохирсон гэмт хэргийн 15.7 хувь нь хүчиндэх гэмт хэрэг байна

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/01/13
Унших
1 минут 12 секунд

УПЕГ-аас мэдээлэл хийлээ. Хүүхэд хохирсон нийт хэргийн 15,7 хувь нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг байна.

2020 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 76.884 гэмт хэргийн улмаас нийт 55.815 хүн хохирсны 2144 буюу 3,9 хувь нь хүүхэд байна.

Үүнээс 338 буюу 15,7 хувь нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх, 40 буюу 1,8 хувь нь хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон, 73 буюу 3,4 хувь нь Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан "Хүүхдийн эсрэг" гэмт хэрэг, 1693 буюу 78,9 хувь бусад төрлийн гэмт хэргийн улмаас хүүхэд хохирчээ.

Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэг өмнөх оноос 12,9 хувиар буурсан байх ба прокурор 146 буюу 41,9 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Төстэй мэдээллүүд: