Стефэн Көрри анх удаа хоёр чөлөөт шидэлтээ алджээ

Ангилал
Бусад
Хэзээ
2021/01/13
Унших
0 минут 51 секунд

Өнөөдөр Голден Стэйт Уорриорс, Индиана Пэйсэрс багууд тоглож 104:95 харьцаатайгаар Индиана хожсон. Тус тоглолтод Уорриорсоос Стефэн Көрри торгуулын шугамны араас 5 шидэж 3 оноо авсан байна. Ингэхдээ хоёр чөлөөт шидэлтээ хоёуланг нь алдсан ба энэ нь түүний замналд тохиолдож буй анхны тохиолдол аж. Өмнөх бүх хугацаанд хоёр шидэлтийн нэгийг заавал оноо болгодог байж.

Тэрээр 12 жилийн NBA-ийн замналдаа 90.7 хувийн гүйцэтгэлтэйгээр торгуулын шидэлт гүйцэтгэдэг ба энэ нь бүх цаг үеийн түүхэнд нэгт орох үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл нэг тоглолтод дунджаар 4.1 удаа чөлөөт шидэлт гүйцэтгэж 3.7-г нь амжилттай болгодог аж. 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Төстэй мэдээллүүд: