Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд болсон газар хөдлөлт Сибирийн зургаан бүс нутагт мэдрэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монголд болсон газар хөдлөлт ОХУ-ын Буриад, Хакас, Тува улсууд, мөн Красноярскийн хязгаар, Эрхүү мужийн нийт 36 дүүрэгт, мөн Томск хотод мэдрэгдсэн тухай онцгой байдлын албадаас нь мэдээлжээ.

Москвагийн цагаар мягмар гаргийн шөнө Монголд 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Газар хөдлөлтийн голомт нь Орос-Монголын хилээс 56 км-ийн зайтай газарт 10 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлт Буриадын 7, Хакасын 3, Тува улсын 6, Красноярскийн хязгаарын 12, Эрхүү мужийн 8 хот болон Томск хотод мэдрэгдсэн байна. Чичирхийллийн хүч нь 2-5 балл байсан бөгөөд хамгийн хүчтэй чичирхийлэл Буриад, Эрхүү мужид бүртгэгджээ.

Стефэн Көрри анх удаа хоёр чөлөөт шидэлтээ алджээ
Стефэн Көрри анх удаа хоёр чөлөөт шидэлтээ алджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.