"Роснефть" Якутад байгалийн хийн томоохон орд газар илрүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/01/13
Унших
1 минут 16 секунд

"Роснефть" компанийн газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн цогцолборт багтдаг “Таас-Юрях” компани Якутын тусгай зөвшөөрөлтэй газар хайгуулын өрөмдлөг хийсний дүнд хийн конденсатын томоохон орд газрыг шинээр илрүүлжээ.

Газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн “Таас-Юрях” компани нь Бүгд Найрамдах Саха Улсад (Якут) геологи хайгуулын үйл ажиллагаа явуулдаг байна. Тус орд нь 75 тэрбум шоо метр байгалийн хий, 1.4 сая тонн хийн конденсатын нөөцтэй аж. Орд газрын хийн агууламж хийгээд үр ашгийг нь мэргэжилтнүүд батлан мэдэгджээ.

Ташрамд дурдахад, шинээр илрүүлсэн орд газрыг Аугаа эх орны дайнд оролцож явсан баатруудын нэг, Якутын Олекмин хотод төрсөн Иван Николаевич Кульбертиновын нэрээр нэрлэсэн байна.

“Таас-Юрях” компани нь Якутын тусгай зөвшөөрөлтэй 10 газар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Якутын нутаг дэвсгэрт шинэчлэгдсэн технологи ашиглаж, хайгуулын ажил явуулах цогц арга барилаар хоёр жилийн хугацаанд гурван орд газрыг нээн илрүүлсэн аж.

 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Төстэй мэдээллүүд: