"COVID-19"-ийн нөхцөлд мөрдөх ХАБ-ын стандартыг баталжээ

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/01/13
Унших
1 минут 9 секунд

"Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент-"COVID-19"-ийн цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа" болох Монгол Улсын стандарт гараад байна. Уг стандартад албан байгууллага, ААН нь үйлдвэрийн газраас үйлчилгээний байгууллага хүртэл "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдалд аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг юун түрүү хийж түүнийг удирдан хянах талаар заажээ. 

Эрсдэлийн үнэлгээ хийгээгүй нөхцөлд хамгаалалтын аюулгүй байдлын арга хэмжээг цуцалж, өөрчилж, багасгаж болохгүй. Шаардлагатай тохиолдолд байгууллага холбогдох хамгаалалтын аюулгүй байдлын мэргэжилтнээс зөвлөгөө авах хэрэгтэй гэсэн байна.Стандарт, хэмжил зүйн газрын даргын энэ оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн тушаалаар баталсан  "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент-"COVID-19"-ийн цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа" болох MNS ISO/PAS 45005:2021 гэсэн Монгол Улсын стандарт стандартыг 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдөж байна. 

 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Төстэй мэдээллүүд: