Б.Энхбаяр: ЗГ-ыг огцруулах бичгийг одоог хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна. УИХ-ын Тамгын газар бол УИХ-ын даргын Тамгын газар биш

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:b.enkhbayar gishuun/0402.png

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх талаар бид өмнө нь мэдээлсэн. Сануулахад, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурж дэмжсэнээр УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Тэгвэл дээрх бичгийг УИХ-ын гишүүдэд танилцуулахгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудаснаа "Засгийн газрыг огцруулах УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна. УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын даргын Тамгын газар биш. УИХ дахь намын бүлгүүд, ард түмний төлөөлөгч УИХ-ын гишүүд, ард иргэдэд уг асуудлын улс төр, эрх зүй, эдийн засгийн үндэслэл, тооцооллын талаар судалж санал, дүгнэлт гаргах, байр сууриа үндэслэлтэй илэрхийлэх боломжийг шууд хааж байна. Дэгийн хуулиар хэлэлцэж буй асуудлыг урьдчилж гишүүдэд тараадаг хуультай. Олон намын төлөөлөлтэй, олон ургальч үзэл уралддаг ард түмний төлөөллийн байгууллагыг дүрэмгүй, дэггүй, намын хурал баздаг шигээ даргалдаг байдал төгсөх болтугай" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    80.955877

  • З
    Зочин

    VANXANDAAD BOOB XOXOJ DOLOON ANUSDAAD AL SEKSY80.954877

  • З
    Зочин

    Хулгайч хүмүүс хулгайч зангаа гаргана,шууд оруулж ирнэ.

  • Z
    Zochin

    Оюукийн үеэс хууль журам гэж юм мөрдөх зөрдөх гэж байхгүй болсон доо. Энэ улсыг бүүр хөл толгойгүй болгож дуусч бна даа.

  • З
    Зочин

    Хов зөөж Хэн ч биш боллоо

  • З
    Зочин

    Хөнгөн хэлбэрийн аутизм

  • З
    Зочин

    Харц юм нтр ногоон малгайтныг эрхгүй санагдуулаад бхын