ЗГ: Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:batzandan/BATZANDAN MEDEELEL.png

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нэгэн томилгоог хийжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилсон байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Эдийн засаг, хөгжлийн яамнаас буюу Л.Гантөмөр сайдаас оруулж ирсэн саналын дагуу Ж.Батзанданг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өөрийн твиттер хуудаснаа "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчирах үүрэг хүлээв" гэжээ.