С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ирэх 7 хоногт тогтоохоор төлөвлөж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
01
IMG_4339.webp

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Энэ бол Үндсэн хуулийн суурь зарчим, ардчилсан төрийн үндэс юм.

Монгол төрийн тэргүүнээ сонгох эрх зөвхөн Монголын ард түмэнд хадгалагдана.

Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд дөрвөн сарын дотор ээлжит бус сонгууль явуулахаар заасан. Сонгуулийн тухай хуулиар санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн товыг зарлах учиртай.

Сонгуулийн товыг Улсын Их Хурал ирэх 7 хоногт хуулийн хүрээнд хэлэлцэн тогтоохоор төлөвлөж байна. Төрийн ажил нэг ч цаг, нэг ч минут доголдох ёсгүй” гэлээ